Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Алтантуяа: Дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн төлөвшүүлэхийг зорьж байгаа

БСШУСЯ
2016 оны 2 сарын 1
БСШУСЯ
Зураг зураг

Сүхбаатар аймгийн Нэгдүгээр үндэсний лаборатори сургуулийн сургалтын менежер Б.Алтантуяатай ярилцлаа. 

-“Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого”, “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилт танай аймагт ямар байгаа вэ?

-2012 оноос эхлээд боловсролын шинэчлэлт тодорхой хэмжээгээр шинэчлэгдэж байгаа. Манай аймгийн хувьд бага, суурь боловсролын хүрээнд амжилттай хэрэгжээд явж байна. Энэ удаагийн боловсролын шинэчлэл багш, арга зүй, хөтөлбөр, сурах бичиг  гээд цогцоороо шинэчлэгдэж дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн төлөвшүүлэхийг зорьж байгаагаараа  онцлог юм. 

-Ирэх жилээс ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөртэй санал нэгдэж байгаа юу? Ямар үр дүн гарна гэж бодож байна?

-Хэрэгжээд явахад бүрэн боломжтой сайхан хөтөлбөр боловсрогдож байгаа юм байна. Биеийн тамирын хичээл гэхэд зөвхөн заагдсан хөтөлбөрүүд байсан бол сонгох боломжтой болж байгаагаараа онцлог. Ирэх хичээлийн жилээс бүрэн сонголтондоо орж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Бид судлагдахууны багаараа яаж хэрэгжүүлэх тал дээр ярилцаж хөтөлбөрөө боловсруулаад, туршилтын хичээлдээ суусны үндсэн дээр “Зөв монгол” хүүхэд төлөвшүүлэхэд энэ хөтөлбөр маш их түлхэц болно гэдгийг харж байна.

 -Багшийн хөгжил, сургуулийн орчин сайжруулах тал дээр өнгөрсөн жилд багагүй хөрөнгө орууллаа. Сургуулиудад олгосон физик, химийн лаборатори, багш бүрт олгосон зөөврийн компьютер энэ бүхэн хүүхдийн хөгжилд яг нэмэр болох вэ?

-Шинэчлэлтийн үндсэн дээр бүхий л талын өөрчлөлт орж байна. Сурагчдын орчин, материаллаг бааз өөрчлөгдөхөд дагаад хүүхдүүдийн сэтгэл зүй, суралцахуйн үйлд тодорхой хэмжээний өөрчлөлт гарахаас гадна илүү их хөгжилд хүрсэн ахиц гарна гэж найдаж байгаа.