Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Мессиг шүтэн бишрэгч Афган хүү интернэтэд од болж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Талибанчуудын хяналтанд орших Афганистаны хөдөө нутагт амьдардаг таван настай Муртаза Ахмади хүүгийн түүх интернэтийг байлдан дагуулж байна.

Мессигийн өмсгөлийг гялгар уутаар орлуулан хийж өмссөн энэ хүүг хэн болох, хаана амьдардгийг хүмүүс удаан хайсны эцэст нууц нь тайлагджээ.

Хүүгийн ах 15 настай Хомаюун түүнийг зургийг авч Фэйсбүүкт оруулсан нь онлайн ертөнцөд дуулиан болсон юм.

 

Муртаза хүү Афганий Газни мужийн нэгэн тосгонд амьдардаг. Аав нь энгийн тариачин тул тэдэнд жинхэнэ Мессигийн өмсгөл авах мөнгө байхгүй гэнэ. Хашаандаа хагархай бөмбөг өшиглөх хүүд Месси шиг болох мөрөөдөл бий.

Ах нь түүнд хөх судалтай гялгар уутаар өмсгөл хийж өгөөд дээр нь үзгээр Мессигийн нэр, дугаарыг бичиж өгчээ.

Хүүг олны анхаарлын төвд ороод байгааг аав нь Кабулд нэг удаа ирэхдээ хамаатнуудаасаа сонссон байна.

 

“Хүү маань Мессигийн өмсгөлийг авч өгөхийг гуйдаг ч би чадахгүй байгаа” гэж хүүгийн аав Мухаммад Ариф Ахмади ярьжээ.

Муртази хүү Мессиг дэлхийн хамгийн сайн хөлбөмбөгчин гэж үздэг бөгөөд хэзээ нэг өдөр уулзана гэж мөрөөддөг гэнэ.

Тэр бас том болоод Афганий Месси болно гэж ярьдаг байна.

Хүүгийн түүхийг үзсэн интернэт хэрэглэгчид олноороо Муртазад жинхэнэ Мессигийн өмсгөл авч өгөхийг санал болгож байгаа юм.

 

Эх сурвалж: The Telegraph

 

Зураг
1 | 28 минут