Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Дэлхийн хүн ам 2000 жилийн дотор 170 саяас 7.3 тэрбум хүрсэн түүх

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 31
iKon.MN

WorldPopulationHistory.org сайтаас хүн төрөлхтөн сүүлийн 2000 жилийн дотор хэрхэн үржиж тэлснийг сонирхолтой видео бүтээлээр харуулжээ.

Энэхүү дүрслэлд Монголчуудын оруулсан бараан сүүдэр ч харагдаж байна.

Ингээд зарим чухал хэсгүүдийг тайлбарлавал:

  • Видеоны 1:18 минут дээрээс эхлэн хүн төрөлхтөн 2000 жилийн өмнө 170 саяулаа байснаас түүх эхэлж байна. Нэг шар цэг бүр нь нэг сая хүнийг илэрхийлнэ.
  • Видеоны 3:20 минутаас 13 дугаар зуунд Монголчуудын хийсэн Хятадыг эзлэн түрэмгийлэх аян дайны нөлөөг харуулжээ. Тэр үед Монголчууд Хятадын хүн амыг хэдэн арван саяар хорогдуулсан гэдэг. Тэр үед дэлхий дээр 360 сая хүн амьдарч байсан гэнэ.
  • 3:30 дээр 14 дүгээр зуунд тархсан “Хар үхэл” хэмээх тахлын нөлөөг харуулжээ. Тэр үед Европын хүн амын гуравны нэг буюу 20 сая хүн, дэлхий нийтээр 75 сая хүн тахлаар үрэгдсэн гэдэг. Энэ үед дэлхийн хүн ам 380 сая орчим байжээ.
  • 4:20 дээрээс эхлэн аж үйлдвэржилтийн хувьсгалын үр дүнд анагаах ухаан хөгжиж, хүн төрөлхтөн хэр их хурдтай үржсэнийг харж болно. 1800 оноос 2015 он хүртэл дэлхийн хүн ам 910 саяас 7.3 тэрбум хүрчээ.
  • Харин 4:40 дээрээс дэлхийн хүн ам хэрхэн үржиж 9.6 тэрбумд хүрэхийг төсөөлж болно.

 

Эх сурвалж: VOX.com

Зураг
10 | 5 | 3 цаг