Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчид “Хамтдаа уншицгаая” ЦАХИМ номын сантай боллоо

БСШУСЯ
2016 оны 1 сарын 28
БСШУСЯ
Зураг зураг
2016.01.28. Гэрэл зургийг mpa.mn

БСШУ-ны яам, Азийн сангийн Азид зориулсан ном хөтөлбөрийн хүрээнд “Хамтдаа уншицгаая” цахим номын сангийн хөтөлбөрийн нээлт” өнөөдөр боллоо.

Цахим номын сангийн “Хамтдаа уншицгаая” хөтөлбөр нь БСШУЯ-ны Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн дэд хөтөлбөр буюу Ном хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдаж тус төслийг Монголд хэрэгжүүлж эхэлж байна.

БСШУЯ нь 2014 оны Хүүхдийн уран зохиолын уралдаанд шалгарсан бүтээлүүд, Монголын болон дэлхийн хүүхдийн уран зохиолын дээжсүүд буюу ЕБС-ын сурагчдын сонирхол, хүсэлд нийцэхүйц хүүхдийн уран зохиолын 110 номыг бүрэн эхээр нь цахим хэлбэрээр номын фондын бүрдүүлэлтийг хангаж нийлүүлж дэмжлэг үзүүлж байна. 

2016.01.28. Гэрэл зургийг mpa.mn

 

Энэхүү хөтөлбөр нь 2016 оны 1-р сараас Монголд хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд нийслэлийн зургаан дүүргийн зургаан дунд сургуулийн 5-р ангиас 9-р ангийн 2,500 орчим сурагчийг үнэ төлбөргүйгээр цахим ном уншуулах, уран зохиол, англи хэл, мэдээлэл зүйн 90 гаруй багш нар болон номын санч нарыг сургалт, үйлчилгээндээ ашиглах Монгол хэл дээрх хүүхдийн 100 гаруй, Англи хэл дээрх 200 гаруй ном бүхий аппликиешн болгож хөгжүүлсэн цахим номын санг боловсруулан бэлэн болгоод байна. 
Мөн энэхүү цахим номыг уншихад нь зориулж андройд төхөөрөмж буюу 120 ширхэг таблетыг зургаан сургуульд тус бүр 20, 20 ширхгийг хандивлана. 


"ХАМТДАА УНШИЦГААЯ" хөтөлбөрийн тухай

Төслийн үйл ажиллагаа нь алслагдсан орон нутгийн хүүхдийн нас, хэл соёлд нь нийцсэн номын дутагдалтай байдлыг зардал багатайгаар шийдэх, амьдарлынх нь туршид номонд дуртай болгон, ном уншихад нь урамшуулж идэвхижүүлэхэд анхааран ажиллаж байна. Тиймээс сурагчдын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, англи хэлний болоод мэдээлэл технологийн ур чадварыг нь сайжруулах цаашлаад ном уншихын ач тусыг сурталчилан таниулах талаар сургуулийн номын санчид болон багш нарыг сургахад оршиж байна. Дунд сургуулийн сурагчдын ном унших идэвхийг дэмжсэнээр тэдгээр хүүхдүүдийн ирээдүйн боловсролд хувь нэмэр оруулах зорилготой юм.

Төсөл хэрэгжих туршилтын хугацаанд цахим номын сангийн ашиглалтад дүн шинжилгээ болон үнэлгээ хийх бөгөөд сурагчдын ном унших дадал зуршил нэмэгдүүлэхэд нэмэлт хөтөлбөр боловсруулж, цахим номын үр нөлөө, хүчин чадлыг хэмжих улмаар үр дүнг нь тодорхойлж цаашид үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх боломжийг тогтвортойгоор хайхад оршиж байгаа билээ.

ФОТО:

2016.01.28. Гэрэл зургийг mpa.mn
2016.01.28. Гэрэл зургийг mpa.mn
2016.01.28. Гэрэл зургийг mpa.mn
2016.01.28. Гэрэл зургийг mpa.mn
2016.01.28. Гэрэл зургийг mpa.mn
2016.01.28. Гэрэл зургийг mpa.mn