Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бүргэдтэй анчин охинд Индианчууд нэр хайрлажээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

2016 оны Sundance Film Festival наадам АНУ-ын Park City-д болж түүнд 13 настай, Алтайн нуруунд бүргэдээр ан хийдэг Айшолпан охины тухай “Бүргэдтэй анчин охин” баримтат кино оролцож байна.

Айшолпан охин гэр бүлийн хамт уг наадамд зочилж, бүргэдээр ан хийх өв соёлоо сурталчилж байгаа аж.

Тэгвэл өчигдөр энэ наадамд ирсэн Оклахомагийн нутгийн уугуул Команч овгийн индианчууд Айшолпан охинд өөрийн Команч нэрийг хайрлах ёслол үйлджээ.

Команч овгийнхон өөрсдийгөө Төв Ази, Монголоос гаралтай гэж үздэг, зан үйлдээ бүргэд шувууг дээдэлдэг хүмүүс юм байна.

Зураг
10 | 5 | 3 цаг