Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Леонардо Ди Каприогийн "Алтан бөмбөрцөг"-ийн дуулиант агшнууд

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Шагнал авахдаа хойрго Леонардо Ди Каприо энэ жилийн "Алтан Бөмбөрцөг" наадмаас "The Revenant" киногоороо Драм ангиллын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн нь тус наадмын хамгийн том дуулиан байв.

Тэгвэл Ди Каприог тойрсон шуугиан үүгээр дууссангүй. Өөр нэг шагналтан Лэди Гагатай шүргэлцсэн видео дүрс нь бас нэг дуулианы эх үүсвэр болжээ.

Шагнал авахаар тайз руу алхахдаа Лэди Гага Ди Каприогийн тохойг шүргэж, жүжигчин эр түүний хойноос гайхан харж байгаа дүрс олон нийтийн сүлжээгээр хүчтэй тарсан юм.

Ди Каприо дараа нь сэтгүүлчид ярихдаа "зүгээр л хэн хажуугаар гарсныг харсан" гэж тайлбарлажээ.

Үүнээс гадна "Алтан Бөмбөрцөг" наадмын үеэр Ди Каприо 20 жилийн өмнө хамт Титаникт тоглож байсан жүжигчин Кэйт Винслеттэй дотноор уулзаж байгаа дүрс нь түүхэн агшин болж олны анхаарлыг татсан байна.

Зураг
10 | 5 | 3 цаг