Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Татварын алдангийн хувь хэмжээг өөрчилжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

-Засгийн газрын өчигдрийн /2016.01.11/ хуралдаанаас гаргасан шийдвэр /-
 

Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутам 0.0537 хувь байхаар тогтоожээ.

Шинээр тогтоосон алдангийн хэмжээг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Алдангийн хэмжээг тогтоохдоо арилжааны банкуудаас олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүнд үндэслэсэн байна.

2015 оны эхний 11 сарын байдлаар арилжааны банкнаас олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 19.6 хувь, сарын 1.63 хувь, хоногийн 0.0537 хувь байсан аж.