Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хонины мах “Макс” супермаркет, “Хархорин” хүнсний захад хамгийн ХЯМД байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4,160 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5,680 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 135 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна.

Үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5,500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 7,600 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 105 төгрөгөөр, хонины цул мах 165 төгрөгөөр тус тус өсчээ.

Хонины мах “Макс” супермаркет, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3,800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар