Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэв

Монголын мэдээ
2016 оны 1 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг

АН-ын санаачилсан хүүхэд бүрт 20 мянган төгрөг хөтөлбөр энэ онд санхүүжилт байхгүйгээс тасалдаад байгаа билээ.

Тодруулбал, өмнө нь хүүхэд бүрт өгч байсан мөнгийг энэ оноос эхлэн ялгамжтай олгохоор болж 1-17 төвшний буюу өрхийн амьжиргааны төвшинг өрх нэг бүрээр тогтоож нэн ядуу орлогогүй өрхийн 823 мянган хүүхдэд мөнгийг нь олгохоор болсон юм.

Гэсэн ч оны сүүлчийн буюу арванхоёрдугаар сарын мөнгийг санхүүжилт байхгүйгээс банкууд хэзээ олгох нь тодорхой бус байсан билээ. 

Тэгвэл өчигдрөөс эхлэн банкууд олгож эхэлжээ. Хаан банкны бүх салбар хүүхдийн мөнгө олгож эхэлсэн бол өчигдөр өглөөнөөс эхлэн Хас, Капитал банк ч мөнгө санхүүжилт ирсэн хүүхдийн мөнгө олгож эхэллээ гэсэн зар тараажээ. Хүүхдийн мөнгөө авах гэсэн эцэг эхчүүд ч чамгүй урт дараалал үүсгэж буй сурагтай. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр энэ асуудлаар Ерөнхий сайд болон УИХ-ын даргатай уулзаж хүүхдийн мөнгийг хуучин жишгээр буюу бүх хүүхдэд олгох шийдэлд хүрсэн гэдгээ олон нийтэд зарласан юм.
 

Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий Сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнги...

Posted by Elbegdorj Tsakhia on Tuesday, January 5, 2016
Зураг