Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөн манай улсад айлчилж байна

ГХЯ
2015 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийн урилгаар БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөн арванхоёрдугаар сарын 24-25-ны өдрүүдэд манай улсад айлчилж, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягтай албан ёсны хэлэлцээ хийжээ.  Яриа хэлэлцээний үеэр 2015 онд хоёр орны хооронд хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээгээ дүгнэж, 2016 онд хийх ажлын талаар санал солилцсон байна.

 

Талууд хоёр орны хооронд дээд өндөр түвшний харилцан айлчлалууд тогтмол явагдаж, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, бүс нутаг болон олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлов.

Манай тал ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээнд БНАСАУ-ын талаас тогтмол оролцож ирсэнд талархал илэрхийлээд цаашид ч идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэлээ.