Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Роснефть” худалдаагаа нэмэгдүүлэхээр “Трафигура”-тай хамтарна

Э.Оджаргал
2015 оны 12 сарын 7
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Газрын тос, хийн “Сахалин 1” төсөл нь Оросын газрын тосны салбарт хэрэгжиж буй олон улсын хамтарсан хамгийн том төсөлд тооцогдож байна. Уг төсөлд Оросын “Роснефть”, Энэтхэгийн ONGC 20%, АНУ-ын “Exxon Neftegas” болон Францын “Codeco” 30% тус тус эзэмшдэг. Төслийн хүрээнд Чайво, Одопту, Аркутун-Дагин гэсэн нийт гурван ордоос олборлолт явуулж байгаа юм. 

Оросын “Роснефть” компани нь бүтээгдэхүүний худалдаагаа нэмэгдүүлэхээр Швейцарийн трейдер “Трафигура” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний дагуу “Сахалин 1” төслөөс Sokol  маркийн газрын тосыг 1 жилийн хугацаанд нийлүүлэх бөгөөд бүтээгдэхүүний тодорхой хэмжээг мэдээлээгүй байна. 2015 оны эхний есөн сарын хугацаанд “Сахалин 1” төслийн ордуудаас нийт 6.1 сая тонн Sokol маркийн газрын тос олборложээ.

“Роснефть”-ийн хувьд “Glencore” 39.2 сая, “Vitol” 16.8 сая, “Trafigura” 10.1 сая тонн тус тус газрын тос нийлүүлэх 5 жилийн хугацаатай гэрээг 2013 онд байгуулсан билээ. Үүний үр дүнд Оросын компани 9.8 тэрбум ам.долларын хөрөнгө босгож чадсан. Швейцарийн трейдер “Trafigura” компани нь одоогоор “Роснефть”-ийн хамгийн том худалдан авагч юм.

Зураг