Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын цаасан падаан шаардлагагүй болно

Г.Номин, iKon.mn
2015 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчилсэн найруулгаар батлагдаж, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. 

Үүнтэй холбогдуулан татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх цахим хуудасны туршилтын хувилбарыг өнөөдрөөс эхлэн энэ оныг дуустал нээн ажиллуулахаар болжээ.

НӨАТУС төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга “Бид өнөөдөр та бүхэнд системийнхээ ААН-үүдэд зориулсан хэсгийг танилцуулж байна. ААН-үүдийн зүгээс системд хэрхэн нэгдэх талаар олон хандалт манайд ирж байгаа. Тиймээс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор  албан ёсны төлбөрийн баримт хэвлэх цахим хуудасны туршилтын хувилбарыг нээж байна.

Энэхүү цахим хуудас нь төлбөрийн анхан шатны баримт хэвлэх бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдэд төлбөрийн баримт өгөх, төлбөрийн баримтын мэдээлэл дээр үндэслэн одоо хэрэглэгдэж буй НӨАТ-ын цаасан падааныг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын эхлэл юм” гэлээ.

Татвар суутган төлөгч аж ахуйн нэгж, иргэд ebarimt.mn цахим хуудсанд нэвтэрч татвар төлөгчийн дугаараар бүртгүүлэн цахим төлбөрийн баримтын систем рүү нэвтрэх боломжтой юм байна. 

 

Тус хуулийн шинэчилсэн найруулга нь иргэд рүү чиглэсэн олон бодит боломжуудыг тусгаж өгснөөрөө онцлогтой бөгөөд нөгөө талаас татварын системийг эрүүлжүүлэхэд, далд эдийн засгийг хумихад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, үүнийх нь төлөө хоёр хувийн буцаалт болон сугалаанд оролцох боломжийг төрөөс бий болгож өгч байгаа ажээ.

Улсын хэмжээнд 27,000 НӨАТ төлөгч ААН, 11,000 кассын машин ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 39 ААН-ийн 171 кассын машин татварын шинэ системд нэгдээд байгаа юм байна.