• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдэд НӨАТ-ын хоёр хувийг БУЦААН ОЛГОНО

Г.Номин, iKon.mn
2015 оны 11 сарын 10
iKon.MN

Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хуулийн дагуу иргэдэд өдөр тутмын худалдаа, үйлчилгээний төлбөрт багтдаг нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувийг буцаан олгох урамшууллын системийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.

Уг  хуулийг хэрэгжүүлж эхлэхэд технологийн бэлэн байдлыг хангах талаар өнөөдөр МҮХАҮТ-ийн үзэсгэлэнгийн танхимд Сангийн яам, Татварын Ерөнхий Газар болон Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Монгол Улсын тэргүүлэх 34 аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

 

Уулзалтыг нээж Сангийн сайдын зөвлөх С.Пүрэв төрөөс татварын системийг боловсронгуй болгохтой холбогдуулан мэдээлэл танилцуулга хийлээ.

Тэрбээр “ААН байгууллагууд иргэдийн хяналт  дор татвараа төлдөг шинэ тогтолцоо руу бид шилжиж байна. Хяналт тавих үүргээ гүйцэтгэснийх нь төлөө иргэддээ НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох юм. 

НӨАТ одоогийн хуулиар 10 байгаа. Үүнийг эцсийн хэрэглэгчид болох манай иргэд төлдөг бөгөөд ААН байгууллагууд суутган авч улсад төлөх зарчмаар явж ирсэн. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэддээ хоёр хувийг нь буцаан олгоно. Тийм учраас иргэн бүр баримтаа цуглуулах шаардлагатай болно гэсэн үг. Ингэхдээ заавал цаасан баримт цуглуулж хадгалахгүй. Баримтын дугаараа Татварын Нэгдсэн Системд бүртгүүлсэн тохиолдолд цаасан баримтаа хадгалах шаардлагагүй” хэмээн ярилаа.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагууд нь дээрх хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Татварын Нэгдсэн Системд технологийн түвшинд холбогдох шаардлагатай ба 2016 оноос өмнө холболтоо хийж, баталгаажуулах шаардлагатай байгаа ажээ.


ААН байгууллагууд кассын машинаа солихгүйгээр Татварын Нэгдсэн Системд холбогдож, нэгдсэн нэг стандартын баримтыг хэвлэн гаргана.


Одоогийн байдлаар “Миний дэлгүүр” сүлжээ болон “Sky” их дэлгүүр Татварын Нэгдсэн Системд технологийн түвшинд холбогдоод байгаа бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн НӨАТ-ын урамшуулал авах боломжтой баримтыг хэвлэж эхлэх юм байна. 

 
 

Энэ талаар ТЕГ-ын НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн захирал Р.Отгонтулга ярихдаа “Улсын хэмжээнд Худалдаа, үйлчилгээ эрхлэгч ААН-үүд нэгдсэн нэг стандарттай, сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт хэвлэдэг болсноор иргэд худалдан авалт болгоноосоо  НӨАТ-ын урамшуулал  авч,  үндэсний сугалаанд оролцох таатай нөхцөл бүрдэх юм.

Тиймээс өнөөдрийн уулзалтад сүлжээ дэлгүүрүүд, банкнууд, үүрэн холбооны операторууд гэх мэт иргэд өдөр бүр үйлчлүүлдэг, баримт авдаг байгууллагуудыг урьж авчраад байна. 

Цаашид энэ төрлийн уулзалтыг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг ирэх онд амжилттайгаар хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм” гэлээ. 

Иргэд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн өдөр тутмын худалдаа, үйлчилгээний төлбөрийн баримтаа  Татварын Нэгдсэн Системд бүртгүүлснээр 2017 оноос эхлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувийг буцаан авах боломжтой болох юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [49.0.218.114] 2017/5/2
татварын алба сангийн яамнаас зохиосон хууран мэхлэх ажил боолтой буцаан олголт гэж байхгүй зөвхөн сугалаа гэдгээр нүд хуурч татварын алба ажлаа иргэдээр гүйцэтгүүлэх гэсэн луйвараас өөр юу ч биш болох нь тодорхой болж байна
0 | 0 Хариулах
zochin [150.129.141.167] 2016/1/11
bid jiliin etseer hudaldan awsan niit mungniihuu 10 huwiig butsaan awna gej oilgoj bolohuu tiim bol tsagaan saraar jinhene ih hudaldan awaltiig dvnjin garaw misheel ekspogoos hiih getel barimt uguhgyi bn yah be
0 | 0 Хариулах
Иргэн [103.9.90.231] 2015/12/3
Зөв зөв би 100 айлаас баахан барилгын бараа авлаа. Баримт өгөөрэй л гэсэн өглөө л гээд байсан сүүлд ирээд үзсэн чинь өөрсдийнхээ нэрийг дарчихсан баримтууд байсан ш дээ. Хэрвээ Монгол улсад худалдаа бизнес хийж байгаа бол хуулийн дагуу тэр кассын машинаа суурилуулаад баримтаа өгдөг байх нь чухал. Үгүй бол шаардлага хангасан газруудаад иргэд үйлчлүүлэх нь гарцаагүй.
0 | 0 Хариулах
Baingiin unshigch [49.0.162.141] 2015/11/27
Mal setgvvlch 20 huvi geech, Hudaldan avsan baraanii vniin dvngiin 2 huvi
0 | 0 Хариулах
ariunaa [182.160.33.191] 2015/11/13
ert shiljih bsan yum daa, olon jil VAT 10 huviig tulluu shuu dee. odoo ch muugui ee 2 huvias ehelj bn, bolj bn, harin buh hudaldaa uichilgeenii gazruudiig hamruulah heregtei. mun hamragdsan gazruudiin uniig hyanah heregtei
2 | 0 Хариулах
Зочин [150.129.140.30] 2015/11/12
ууул нь хөгжилийн нэг эхлэл гэхдэ жижиг дунд бизнес эрхлэгчидээ бол бүр мөсөн жийсэн хууль болсон. Яахав бүх бизнесийг гартаа барьсан эрхэмүүд өөрсдөө их хуралд байгаа болхоор жижиг дунд бизнес эрхлэгчидээ өөрсдийнхөн эмийн сан, дэлгүүр хоршоогоор үйлчлүүлэх л зорилготой юм аа даа янз нь
1 | 0 Хариулах
Зочин [202.131.252.217] 2015/11/11
Зүгээр одоо ажиллаж байгаа байгууллагуудынхаа тайланг авчихаж чадахгүй байж худалдаа болгоныг бүртгээд гэдэг чинь шал худлаа. Харин бүх байгууллага хувь худалдаа эрхлэгчдийг НӨАТ төлөгч болгоод НӨАТ-ын хувийг нь 3% болгочихвол ачаалаад багатай мөртлөө бүх худалдаа эрхлэгчид хамрагдаад аль аль талдаа амар баймаар юм.
2 | 2 Хариулах
zzz [182.160.3.7] 2015/11/11
50 sayas doosh borluulattai n NOAT-aas xasagdana biz de, xaana yaj xandax yum bol medex xun bn uu
4 | 0 Хариулах
Зочин [202.179.28.190] 2015/11/11
Tatvar tologchiin bosgo baigaa l bol ihenh ni NUAT tulugch bish geed urdnii zuil davtagdana.Mun bustaan olgolt gedeg helber todii zuil bolno.uunii orond bugdiig NUAT tulugch bolgoh, huviig bur bagasgah,bustaan avalmiig ugui bolgoh, uunees uudsen nemelt iheehen zardal, agluud baihgui bolno.
2 | 0 Хариулах
Зочин [202.70.38.18] 2015/11/11
yag zuv
0 | 0 Хариулах
Ganaa [103.57.92.212] 2015/11/13
Zuv hellee. Ard tumneesee asuu [хориотой үг] bugd l baga huviig demjine dee
1 | 0 Хариулах
Зочин [103.229.122.3] 2015/11/11
uil ajillagaanii zardlaa ch nuhuj chadahgui b.had deer ni bas unetei kass.n mashin hucheer avahuulah yum b.a
5 | 1 Хариулах
zochin [103.229.122.3] 2015/11/11
yalanguya uilchilgee uzuuldeg baiguullaguud mash hund b.had olon gazriin haalgaa barih yum b.a
2 | 1 Хариулах
zochin [103.229.122.3] 2015/11/11
jijig biznes erhlegchid hamgiin ih hyamrald urtuj b.had deer ni iim huuli heregjvel ihenh ni damfuurah bailgui. tertei tergui zeelee tulj chadahgui b.ga olon aj ahuin negjuud nuat ee tuluud l yavj b.gaa shte
2 | 1 Хариулах
Зочин [27.123.214.123] 2015/11/11
Ingej zavaarch bhaar avhaal baichaach. Bugd irgen bizdee. Engiin yumiig gadaaduudiig duraij hetsuu bolgoid bhiin
2 | 1 Хариулах
Зочин [150.129.142.246] 2015/11/10
50 сая хүрэхгүй нь шууд 01,01с НӨАТ төлөгч биш биз дээ
0 | 0 Хариулах
zochin [49.0.187.13] 2015/11/11
50 say hvrkv bol нөэт төлөхгүй bhig demjij bn
1 | 0 Хариулах
Зочин [112.72.11.113] 2015/11/10
Хэдийгээр техник технологын дэвшилд хөтлөгдөж байгаа ч гэсэн эхлээд өөрийн улс орныхоо бололцоо байр байдлыг харж үзхэд ядаг байна!!! Хэрвээ үнэхээр л энэ хууль хэрэгжиж эхлэл юм бол хичнээн мянган жижиг дунд бизнес эрхлэгчид хаалгаа барих бол тэдний ард бас хичнээн олон хүн байгааг санах хэрэгтэйшдээ. Ингэж үлгэр зохиож байхаар арай өөр боломжтой зүйл сэтгэхэд ядгын!!! -_-
6 | 19 Хариулах
hcvv [202.9.40.111] 2015/11/10
Бүх юм нэгдсэн системд ороод албан ёсны болчихвол нэг бодлын маш зөв шүү дэ. Ингэж байж л хөгжинө.
11 | 0 Хариулах
Зочин [202.179.20.123] 2015/11/10
Дэлгүүр болгонд нэг хэвлэх төхөөрөмж зарах арга олж байна. Шахах клмпани нь тодорчихсон л байлгүй
5 | 2 Хариулах
BT [43.242.241.218] 2015/11/10
Тодорчихсон, татварын мөнгөөр төслийн нэгж гэж байгуулчихаад тэд байгаа хүмүүс нь шахааны системээ хийгээд сууж байгаа юм Титан ПОС гээд
2 | 5 Хариулах
Зочин [202.9.41.155] 2015/11/10
Жижиг бизнес эрхлэгчид хаалгаа барих болж байгаа юм байнадаа. Енеедрийн байдлаар ЖДБ эрхлэгчид тэр дундаа бухий л туухий эд, ундсэн материал, туслах материалаа импортоор тэр тусмаа хятадаас зееж бутээгдэхуунээ гаргадаг уйлдвэрууд НЕАТ-н татварын дарамтаас гарч чадахгуй еренд орсоор суулдээ дампуурлаа зарлахад хурдэг. Иймээс урамшуулал гэж хошигоруулж байхаар нэг месен 10%-г л 8% болгочихоочдээ. Хун бур интернэтэд холбогдоод буртгээд байж чадахгуй, тэгээд ч орсон менгий нь засаг еер юманд зарцуулчихаад дараа 2% урамшууллын буцаан олголт хийж байгаа нь гээд л ямар нэгэн зээлээс гаргаж егех гэж тэнэгтэнэдээ. Яг л негее замбараагуй олгосон халамж шиг болох байхдаа.
15 | 7 Хариулах
Зочин [202.70.38.18] 2015/11/11
sanal neg bna
0 | 0 Хариулах
Зочин [103.194.176.6] 2015/11/10
ene mash zuv, ali ert iim boloh baisiin. Huvi humuus ch gesen huuliinhaa daguu NUT tulugchuu bolood, bisness ee zuv yavuulah heregtei
3 | 0 Хариулах
Зочин [202.70.46.217] 2015/11/10
Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс яах вэ. Хүмүүс Нөат авна гээд компаниудаас барааавна биз дээ.
1 | 0 Хариулах
Зочин [27.123.214.114] 2015/11/10
Хувиараа САЙН ДУРААР НӨАТ төлөгч болох боломжтой
7 | 1 Хариулах
Зочин [182.160.32.234] 2015/11/11
нөат төлөгч болоход босго 50 сая шүү дээ улирлын борлуулалт
2 | 0 Хариулах
Зочин [202.131.249.90] 2015/11/24
Сайн дураараа нөат төлөгч болж болно . Заавал 50 сая борлуулалт гэхгүй
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.48] 2016/1/5
Татварынхан төлөвлөгөө биелэхгүй байна гээд шалгалтыг хэдхэн нөт төлөгч компануудаа их дарамталдаг.Уул нь НӨТ-ыг 8 хувиар тогтоогоод бүгд төлчихдөг бол татвараас зайлах гэж зовохгүй их нь их бага нь бага төлөөд амар болох юм байгаамдаа. Гэвч энэ хууль нэг шат ахисан хууль болсон шүү.НӨТ-ын татвар төлдоггүй байгуулгаас бараа авахад маш хэцүү баримтын бүрдэл болдоггүй.Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс харинч зарим компанаас их мөнгөөр гүйлгээ хийдэг мөртлөө НӨТ тологч биш байдаг тэдгээрийг татварынхан өөгшүүлдэг
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.48] 2016/1/5
Эмнэлгийн байгуулагууд НӨТ төлөгч болоочээ .Хүн өдөр болгон үзүүлэхгүй шүүдээ.хувь хүнд хүндрэл нэг их гарахгүй.
0 | 2 Хариулах