Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан гишүүнд АТГ нотолгоо өгчээ

Өглөөний сонин
2015 оны 11 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн банк, “Чингис”, “Самурай” гэсэн олон улсын зах зээлд гаргасан бондын зарцуулалтын үр дүнг нягтлахаар УИХ-аас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Гэвч дээрх ажлын хэсгийн шалгалтын дүнг олон нийтэд ил болголгүй маш их удсан бөгөөд одоо ч зарим гишүүн нь гарын үсэг зураагүй байгаа.

Шалгалтын дүнг зарлахыг шаардах үеэс ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан бондын мөнгөнөөс хамгийн ихийг авсан гэх мэдээлэл цацагдах болсон. Тиймээс энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан АТГ-т хандаж, тус газраас өнгөрсөн зургадугаар сарын 26-нд албан ёсны тайлбарыг өгчээ.

Өөрөөр хэлбэл, бондоос санхүүжилт авсан гэгдээд буй “Эсто”, “Пик Девелопмент” компаниуд нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ямарч холбоогүй болохыг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын ирүүлсэн албан бичигт тодорхой дурджээ. 

Уг албан бичигт “Тус газарт ирүүлсэн албан бичгийг хүлээн авч холбогдох асуудлыг хянан үзлээ. Та 2013, 2014 оны Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн “Мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт “Интер групп интернэйшнл”, “Интер групп Монгол”, “Эм Си Эс” ХХК-иудын хувь эзэмшигч гэж, мөн “Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт” хэсэгт “Интер групп интернэйшнл”, “Монголын майнинг корпораци”, “Эм Си Эс” ХХК-иудын хувь эзэмшдэг талаар болон тэдгээр компанийн дүрмийн сан, ногдол хувийн талаар тус тус мэдүүлсэн байна.

Харин “Пик Девелопмент” ХХК, “Эсто” ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн, хувь эзэмшдэг гэх мэдээлэл байхгүй байна. Мөн “Эсто” ХХК нь Мандалговь-Даланзадгад чиглэлийн 25 км хатуу хучилттай авто зам, Баянзүрх дүүргийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто зам барихаар нийт 37,950,000,000 төгрөг, “Пикдевелопмент” ХХК нь Тариалан-Мөрөн чиглэлийн 29.3 км хатуу хучилттай авто зам барихаар 16,468,289,154 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас холбогдох санхүүжилтийг олгосон байна.

Албан бичигт дурдсан “Энержи Ресурс” ХХК-ийн барьсан замыг төрд шахсан гэх үйл ажиллагаанд миний бие ямар нэгэн байдлаар хувийн эрх ашгийн үүднээс нөлөөлсөн эсэхийг шалгуулах” гэх асуудлыг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн УИХ-ын Ёс зүйн дэд хороо хянан шалгах чиг үүрэгтэй байна” гэжээ.

Зураг
Зураг
14 | 18 | 20 цаг