Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Парисын кафед болсон халдлагаас азаар амьд үлдсэн эмэгтэй

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Их Британий Daily Mail сайтад өнгөрсөн Баасан гарагт жихадистуудын халдлагад өртсөн кафены хяналтын камерын бичлэг нийтлэгджээ.

Бичлэгээс харахад террористууд гэнэт буудаж эхлэхэд хүмүүс ширээн дор орж нуугдацгаасан байна. Харин энэ үед нэгэн террорист ширээний ард нуугдсан залуу эмэгтэйн толгойд буу тулган алах гэтэл буу нь гацаж, буудаж чадалгүй орхин явжээ.

Daily Mail энэ эмэгтэйг Парисын эмгэнэлт явдлын үед амь гарсан хамгийн азтай хүн гэж онцолсон байна.