Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

ГШХО өмнөх саруудтай харьцуулахад мэдэгдэхүйц өсөж байна

WWW.GAULI.MN
2015 оны 11 сарын 10
Gauli

2015 оны хоёрдугаар хагасаас эхлэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх саруудтай харьцуулахад мэдэгдэхүйц өсөж байна...

Мэдээллийг бэлтгэсэн: Гаули ҮЦК-ний Хөрөнгө оруулалтын шинжээч Г.Мөнх-Эрдэнэ


 

1. Шууд хөрөнгө оруулалтын динамик

  • Түүхий эдийн үнэ унасан,
  • Монголд улс төрийг тогтворгүй байдал үүссэн
  • Хууль эрх зүйн орчин өөрчлөгдсөн,
  • Оюу толгойн далд уурхай зогссон

 

Хугацаа

2012

2013

2014

2015M09

Дүн-сая ам.доллар

4680.49

2276.28

1124.02

-127.04

Өөрчлөлт хувиар

 

-51.37%

-50.62%

-111.30%

 

2. 2015 оны гүйцэтгэл

2014 оны эхний есөн сарын байдлаар 679.06 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байсан бол 2015 оны мөн үед 149.76 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ.

Оны эхнээс хасах дүнтэй байсан хөрөнгө оруулалт хоёрдугаар хагасаас нэмэх дүнтэй болсон нь эерэг дохио өгч байна.

 

Сарын дүн сая ам.доллар

ГШХО - сая.ам доллар

2015 оны 9-р сарын эцсийн байдлаар, сая.ам.доллар

 

3. Хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэх боломж

Оюу толгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдэв

  • Рио Тинто болон МУ-ын ЗГ хоёр жил орчим үргэлжилсэн Оюу толгойн маргааныг эцэслэж далд уурхайг хөгжүүлэх төлөвлөгөөг баталлаа.
  • Санхүүжилтийг арван нэгдүгээр сарын эцсээр босгож ирэх оны дунд үеэс бодит бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн. 

 

Тэрбум ам.доллар  Year 1 Year 2 Year 3 Year 4 Year 5 Year 6 Year 7 Total
Capital                
- Underground Development capital 0.3 1.1 1 1.1 0.7 0.5 0.1 4.7
- Sustaining capital 0.1 0.1 0 0.1 0.4 0.4 0.5 1.5
- VAT and Duties on capital 0 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.6
Total capital 0.4 1.2 1.1 1.3 1.2 1 0.6 6.8
Estimated Direct Mongolian Spend                
- Domestic operating cost expenditure 0.6 0.6 0.6 0.6 0.6 0.6 0.7 4.3
- Domestic capital cost expenditure 0.2 0.5 0.4 0.5 0.4 0.4 0.2 2.5
- Direct payment to Government of Mongolia 0.3 0.3 0.3 0.3 0.3 0.3 0.4 2.2
Total Estimated Direct Mongolian Spend 1.1 1.3 1.2 1.3 1.4 1.3 1.3 9

106 лицензийг эргэн эргэлтэнд оруулахын зэрэгцээ хайгуулын зөвшөөрөл олгож эхэллээ.

Нийт 50 талбайд сонгон шалгаруулалтыг зарлан явуулснаас 42 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. 

Энэ онд 538 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба аймгийн Засаг даргаас санал авахаар бэлтгэж байгаа 562 өргөдөл байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.8 хувь буюу 31 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөөд байна. 

 

ГШХО бусад салбар

Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар: 

Нийт 20 гаруй төслийн хөрөнгө оруулалтыг шийдсэн. Дийлэнхи нь концессын гэрээгээр хийгдэнэ. 2014 оны сүүлчээс өнөөг хүртэл 17 гэрээнд гарын үсэг зурсан. 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт 3-4 жилд орж ирэх юм.

 

Монгол-Хятадын анхдугаар экспо

Хоёр жил тутамд зохион байгуулагдана. 

100 гаруй баримт бичиг байгуулагдаж 90 тэрбум юаны гэрээ хийгдсэн. “Торгоны зам” төслийг эрчимжүүлэхэд 13 төсөл, банк санхүүгийн 8, аялал жуулчлалын 10 төсөлд гарын үсэг зурсан. “Хятад-Монголын хамтарсан аж үйлдвэрийн парк” байгуулах санамж бичиг

 

ГШХО ба ханшийн хамаарал

Долларын ханшид нөлөөлөгч богино ба дунд хугацааны 6 хүчин зүйл байгаагаас дунд хугацаанд хүчтэй нөлөөлөгч нь ГШХО байна.

2010 оны дун үеэс өнөөг хүртэлх ГШХО ба долларын ханшийн корреляцийн коэффициент -0.73 байгаа нь хүчтэй хамааралтайг илэрхийлж байна.

Мэдрэмжийн шинжилгээ хийж үзэхэд ГШХО 1 хувиар өсөхөд долларын ханш 0.24 хувиар буурч байна.

 

Дүгнэлт


“Оюу толгойн далд уурхайн хөгжүүлэлт ба санхүүжилтийн төлөвлөгөө”-г баталсан нь эерэг дохиог хөрөнгө оруулагчдад өгсөн. Хуваарийн дагуу төлөвлөгөө хэрэгжиж байгаа нь Монголд итгэх итгэлийг сэргээж байна.

106 лицензийг эргэлтэнд оруулж, хайгуулын лиценз олгож эхэлсэн нь эерэг дохио болж лицензүүд эдийн засгийн эргэлтэнд орж эхэллээ.

Уул уурхайгаас бусад салбар хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж үүсч байгаа нь эерэг дохио болж байна. Эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт ахиц гарч байна.

Эхний есөн сарын байдлаар ГШХО-ын дүн эерэг утгатай болсон нь эерэг дохио өгч байна.

Хятад Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа бодитоор эхэлж байгаа нь урт хугацаанд экспорт өсөх, хөрөнгө оруулалт нэмэгдэх эерэг дохио болж байна.