Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Шинзо Абэгийн айлчлалын үеэр чуулганы ирцийг бүрэн байлгахыг захив

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын дарга З.Энхболд

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн албан айлчлал өнөөдөр болох гэж байгаа билээ.

Айлчлалын хөтөлбөрийн дагуу Япон улсын Ерөнхий сайд 15:00 цагт УИХ-ын чуулганы хуралдааны танхимын хүндэт зочдын суудалд таван минут саатах аж

Энэ үеэр УИХ-ын гишүүдийг хуралдааны танхимд орж ирсэн байхыг Их хурлын дарга гишүүдэд санууллаа. 

Тэрбээр “15:00 цагт чуулганы танхимд Японы Ерөнхий сайд орж ирнэ. Энэ үеэр гишүүд ирцээ бүрдүүлж, хуралдаандаа идэвхтэй оролцоорой” хэмээв.