Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд, ГХЯ-ны дэргэдэх Олон улсын судалгаа, боловсролын Төвийн захирал Хади Сулейманпурыг өнөөдөр Гадаад хэргийн яаманд хүлээн авч уулзав.
Найрсаг уур амьсгалд болсон уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хоёр орны харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт урагшлуулан хөгжүүлэхийн эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтаар талууд Ил Хаант Улсын түүхийг судлах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэж, эрдэм шинжилгээний хамтарсан хорооны II хуралдаан, мөн 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвөлж буй ”ГЭРЭГЭ: 13-14 дүгээр зууны Азийн соёл иргэншлийн үнэт зүйл” сэдэвт Олон улсын бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов.