2020/07/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
11:00
S30
22°
12:00
S30
22°
13:00
S30
23°
14:00
S30
23°
15:00
S30
23°
16:00
S30
23°
17:00
S30
23°
18:00
S30
22°
19:00
S30
21°
20:00
S30
19°
21:00
S29
17°
22:00
S29
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сири дэхь Ассадын дэглэм ЯАГААД УНАХГҮЙ тухай ТАВАН ШАЛТГААН

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг

Сирийн дэглэмийн удирдагч суудлаасаа ховрохгүй нь тодорхой болжээ. Дөрвөн сая орчим Сиричүүд иргэний дайны хөлөөс дайжиж яваа бол Башар аль-Ассад тэдний дотор алга. Яагаад түүнийг суудлаасаа ховхрохгүй, үлдэх болсон шалтгааныг дараах таван баримтаар тайлбарлая.

 

  • Сайн найзууд

 

Ассад одоогоор Сирийн газар нутгийн 25 хувийг хянаж байгаа ба үүнийгээ алдах шинжгүй байна. Түүний мэдэлд далайн эргийн хүн ам шигүү суурьшсан хэсэг байгаа ба гаднаас тусламж авахад ч нээлттэй юм. Оросууд энд цэргийн баазаа байгуулж эндээс Зөвлөлтийн үеэс хойш үлдсэн цорын ганц Газар дундын тэнгис дэх боомтод хүрэх замыг аюулгүй байлгахыг хичээж байна. Үүний тулд тэд Ассадад олон тооны T-90 танк, 15 их буу, 35 хуягт тээвэрлэгч, 200 тэнгисийн цэрэг саяхан илгээжээ.

Магадгүй энэ бол Оросын оруулах зэвсэг техникийн дөнгөж эхлэл байх. Үүнээс гадна Иранчууд өөрийн бүс нутаг дахь гол өрсөлдөгч Саудын Арабын гар хөл болсон босогч нарт Сирийг алдахаас айж байгаа тул Ассадын дэглэмд нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж хэрэгцээт бараа, материалаар хангаж байгаа.

Ираны хориг арга хэмжээ цуцлагдаж ирэх оноос өдөрт гаргах газрын тосны хэмжээ нь нэг сая баррелиар нэмэгдэж байгаа тул Сирид үзүүлэх тусламж нь нэмэгдэнэ гэсэн үг. Тегеран, Москвагийн энэ тусламж эцэстээ Исламын улсын эсрэг чиглэж байгаа тул Барууныхан ч эсэргүүцэх аргагүй болоод байна.

 

  • Таньдаг чөтгөр

 

Гэхдээ зөвхөн Орос, Иран дэмжсэнээр Ассадын дэглэм унахгүй гэсэн үг биш. Учир нь Ассад бол хоёр чөтгөрийн арай дээр нь. Геополитикт ч тэр, амьдрал дээр ч тэр таньдаг чөтгөр нь таньдаггүй чөтгөрөөсөө үргэлж дээр байдаг. Исламын улс Сирийн газар нутгийн 50 гаруй хувийг эзэлж, урьд өмнө нь хэзээ ч байгаагүй сайн санхүүжсэн, сайн зэвсэглэсэн террорист байгууллага болоод байгаа ба татвар болон бусад аргаар өдөрт нэг сая ам.долларын орлого олдог. Дэлхийн 18 оронд сүлжээтэй гурван том жихадист бүлэг Исламын улсыг дэмжихээ амлаад байгаа. Тэдний бүлэгт дэлхийн 50 гаруй орноос 20,000 орчим дайчин нэгдээд байна. Ассад харгис дарангуйлагч байж болох ч түүний хэмжээ бүс нутагт хязгаарлагдах, тогтоож болохуйц хүч билээ. Харин Исламын улсад дэлхийг доргиох боломж бий.

 

  • Тоочиж баршгүй эмгэнэлт явдлууд

 

Сирийн иргэний дайн ужиграх тусам Сирийн энгийн иргэдийн төлөх золиос нэмэгдэж байна. Өнөөдрийг хүртэл 200,000 гаруй Сирийн иргэн алагдаж дөрвөн сая хүн нутгаа орхин дүрвэж байгаа бол 7.6 сая Сиричүүд гэрээсээ хөөгдөн эх орон дотроо нүүдэллэж явна. Нийтдээ Сирийн хүн амын тал нь 2011 оноос хойш хөдөлгөөнд оржээ. АНУ-ын хүн амын тоотой харьцуулан буулгавал Калифорни, Техас, Флорида, Нью-Йорк, Иллиноис, Пенсилвани, Охаио, Жеоржиа, Хойд Каролина мужуудын бүх иргэд орон гэрээсээ дайжсан гэсэн үг юм.

Гэвч маргааш иргэний дайн дууслаа ч гэсэн эдгээр хүмүүст эх орондоо буцаж очих орон гэр, амьдрах нөхцөл байхгүй. 2011 оноос хойш Сирийн эдийн засаг 50 гаруй хувиар унаж Сирийн паунд ам.долларын эсрэг 80 орчим хувиар үнэ цэнээ алдаад байна. Хүний хохирол дээр эдийн засгийн хохирлыг нэмээд үзвэл Ассадыг зайлуулсан эсэхээс үл хамаараад сүйрсэн улс орон үлдэж байгаа юм.

 

  • Хоёр фронт дээрх дайн

 

Исламын улстай байлдахад Иран Ассадад мөнгө өгч Орос зэвсгээр хангаж байгаа. Харин Барууныхан Исламын улсын эсрэг ажиллагааг арай хийн санхүүжүүлж байгаа тул Ассадын эсрэг ажиллагаа явуулах боломжгүй байгаа. Америкчууд Сирийн босогчдыг Исламын улстай тулалдуулахаар бэлдэх гэж $500 саяын хөрөнгө оруулалт хийсэн ч ердөө дөрөв тавхан бэлтгэгдсэн дайчинтай үлдсэн байна. Энэ бол хэвлэлийн алдаа биш шүү.

Одоо Барууныхан Ассадын эсрэг тэмцлийг орхиод Исламын улсын эсрэг хувааж цохих тактик баримталж байна. Жишээ нь тэд Иракийн Курдүүдэд $180 саяын тусламж амлаад байгаа. Зорилго нь Исламын улсын эсрэг хоёр фронт үүсгэж хүчийг нь сулруулах. Гэхдээ Барууныхан энд дахиад асуудалтай тулгарчээ. Тэд Сирийн хэсэгт Исламын улстай дайтаж байгаа Курдүүдэд Иракийн Курдүүдэд үзүүлж байгаа шиг тусламж үзүүлж чадахгүй байна. Учир нь…

 

  • Яагаад Турк үүнд буруутай гэж?

 

Учир нь Турк үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Сири, Ирактай зэрэг хиллэдэг НАТО-гийн цорын ганц гишүүн улс бол Турк. Тиймээс Турк энэ хоёр оронд болж байгаа дайны ажиллагаанд чухал үүрэгтэй. Гэвч Туркууд Исламын улс гэхээсээ илүү Курдын босогчдод цохилт өгөх хүчтэй сонирхолтой байна. Наймдугаар сарын сүүл хүртэл Туркууд Курдын Ажилчны Намын эсрэг 300 удаа агаарын цохилт өгсөн бол Исламын улсын эсрэг ердөө гурвыг хийжээ. Турк нь Курдын салан тусгаарлагчидтай урт удаан хугацааны ээдрээт, цуст тэмцлийн түүхтэй. Эрдоган энэ намар болох сонгуульд өөрийн намын үнэмлэхгүй олонхийн байр суурийг хадгалж үлдэхийн тулд зэргэлдээ оронд болж байгаа дайныг ашиглах гэж байна. Харамсалтай нь өнгөрсөн зургаадугаар сарын сонгуулиас хойш тэр намынхаа нэр хүндийг дөнгөж 0.5 хувь өсгөөд байгаа ба дараагийн арван нэгдүгээр сард болох санал асуулгад тун бага цаг үлдээд байгаа юм.

 

Туркийн энэ хандлага Сирийн дайны суурь зөрчлүүдийг харуулж байна. Энд тоглогч бүр өөр өөрийн зорилготой. Турк Курдүүдийг дарах сонирхолтой бол АНУ Исламын улсыг устгах хүсэлтэй. Харин Иран Саудын Арабын санхүүжүүлдэг Сирийн босогчдыг дарах бодолтой бол Путин Барууныхны эсрэг өөрийн байр суурийг бэхжүүлэх хүсэлтэй байна.

Гэтэл энэ бүх ашиг сонирхлуудын уулзвар дээр ганцхан хүн хожиж байгаа нь Башар аль-Ассад. Тэр нэг талаар Сирийг хянаж байхын тулд Исламын улстай байлдаж байж магадгүй ч нөгөө талаар Исламын улс хүчирхэгжих тусам түүний байр суурь бас хадгалагдсаар байх болно.

 

Эх сурвалж: Time.Com

 

x