Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Дэлхийн хүн амын ядуу 50 хувь нь Монголын хэмжээтэй баялаг эзэмшдэг

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн жил буюу 2014 онд дэлхийн нийт баялагийн хэмжээ $263 их наяд хүрч өмнөх жилээсээ 8.3 хувь өссөн тухай Credit Suisse компани мэдээлж байв.

Гэвч энэ их баялгийн хуваарилалт дэлхийн хүн амд хэрхэн хүрч байгаа нь тийм ч сайнгүй харагдаж байгаа юм.

Эндээс зарим сонирхолтой тоог дурдвал:

  • Хэрвээ хэн нэгэн $3,650 хөрөнгөтэй бол дэлхийн хүн амын чинээлэг 50 хувьд багтана. Ядуу 50 хувьд багтах хүн үүнээс бага хөрөнгөтэй.
  • Дэлхийн хүн амын ядуу 70 хувьд багтах хүн $10,000-аас доош баялаг эзэмшдэг.
  • Дэлхийн хүн амын хамгийн баян 10 хувь нь нийлээд нийт баялгийн 87 хувийг эзэмшдэг.
  • Харин хамгийн баян нэг хувь нь нийт баялгийн 48.2 хувийг эзэмшиж байна.

Энэ мэдээлэл дээр тулгуурлан ThinkProgress.org байгууллага зүйрлүүлсэн газрын зураг бүтээжээ.

Хэрвээ дэлхийн нийт газар нутгийг бүх баялаг гэж үзвэл:

  • Дэлхийн хүн амын ядуу 50 хувийн эзэмшдэг нийт баялаг нь Монголын газар нутагтай тэнцүү
  • Дундаж 40 хувийн эзэмшдэг баялаг Орос болон Казахстаныг нийлүүлсэнтэй тэнцүү
  • Баян 10 хувийн эзэмшдэг баялаг нь дэлхийн үлдсэн бүх газар нутагтай тэнцүү