Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эх хүн энэ дэлхийг зөөллөж байдаг. Гэвч...

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 15
iKon.MN
Хүн эхийн хэвлийд зүүний сүвэгчэн дээр будаа тогтохтой адил бий болдог

Хүн эхийн хэвлийд зүүний сүвэгчэн дээр будаа тогтохтой адил бий болдог. Энэ бол юугаар ч зүйрлэшгүй үнэн. Эх хүн төрүүлсэн үрээ бусдаас харамладаг, хайрладаг. Архичин ч бай эрдэмтэн ч бай ижийдээ хүү нь, охин нь эрдэнэ байдаг. Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч гуайн "Эхийн сэтгэл" шүлэгт

Хүний хүү ижийдээ ирж гэнээ,
Гол усаар л нэг найр наадам.
Минийх болохоор шоронд орж гэнэ,
Голыг минь гогдон хэлж байна.
Аа яадгийн ороо л биз,
Гадагшаа гэж би хүүгээ өмөөрлөө.
Ам нь цангаж байгаа даа, 
Дотогшоо би өмөлзлөө

гэж шүлэглэсэн байдаг. Энэ мөр алдаж онож яваа хэн бүхэнд ижийдэээ очих,  ижийгээ хайрлах сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлдэг.

Хүүхэд муу муухай бүхний дэнчин болчихож. Үүнд төр засаг буруутай юу. Үгүй ээ. энэ бол цэвэр ухамсрын асуудал. Эцэг эхийн үүргээ гүйцэтгэж чадахгүй, тэвчээргүй мунхагийн хар гай.

Гэтэл өнөө цагийн зарим ижий эх биш араатан болчихож. Гурван настай охиноо хүйтэн мэсээр хэрчиж амийг нь бүрлэгчихлээ. Өнөө зүүний сүвэгчэн дээр тогтохтой адил ээж аавдаа ирж энэ дэлхийд хүн болж төрсөн үрээ хайрлах эхийн сэтгэл хаачсан бэ. Үнэхээр зүрх шимширмээр. Монголчууд бид хүн рүү хүйтэн мэс далайх нь битгий хэл ирийг нь хүн рүү харуулж өгөхийг цээрлэдэг.

Энэ сайхан ёс заншил одоо үгүй болж. Бүр эмэгтэй хүн, эх хүн төрүүлсэн үрээ, хардалтын улмаас адилхан эмэгтэй хүнээ "төхөөрдөг" болчихож. Үнэхээр хэлэх ч үг алга. Бяцхан үр чинь өөдөөс чинь өмөлзөн эрхэлж эцэг эхээсээ хайр нэхсэн алаг нүдээр угтдаггүй гэж үү.  Тэд чинь цав цагаан цаас дураараа дургих ёстой эрхэм ХААН.

Гурван настай хүүхэд гэдэг ид худлаа ярьж хавийн хүмүүсийг хөгжөөж, хүн болгоны хайрыг татаж байдаг

Гурван настай хүүхэд гэдэг ид худлаа ярьж хавийн хүмүүсийг хөгжөөж, хүн болгоны хайрыг татаж  байдаг. Ийм хөөрхөн үрээ зовлон бэрхшээлийн золиос болгох ч гэж дээ. Араатан ч зулзагаа ингэхгүй. Бусдаас харамлана, хайрлана, тэжээнэ. 

Эвий дээ гэж тэр бяцхан амьтан яаж өмөлзөж, алаг нүд нь аврал эрж байсан бол...

Хүүхэд муу муухай бүхний дэнчин болчихож. Үүнд төр засаг буруутай юу. Үгүй ээ. энэ бол цэвэр ухамсрын асуудал. Эцэг эхийн үүргээ гүйцэтгэж чадахгүй, тэвчээргүй мунхагийн хар гай.

Хэлд орж шулагнан, хөлд орж дэнжигнэн яваа бяцхан үрсээ өөрсдийн буруутай үйлдлийн "эзэн" болгож ингэж болох гэж үү.

Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард 18816 гэмт хэрэг бүртгэгдсэн нь байдаг. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2656 хэрэг буюу 16.4 хувиар өссөн байгаа юм. Үүнд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1778, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг 821 гэмт хэрэг гарсан нь өсөлтөд нөлөөлжээ. Гэмт хэргийн улмаас  698 хүн нас барсан гэх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байдаг.

Гэмт хэргийн улмаас 698 хүн нас баржээ

Ердөө есөн сарын дотор 698 хүн гэмт хэргийн улмаас амиа алдсан гэж бодохоор аймшигтай их тоо. Энэ тоог битгий нэмээч!

Эцэг эхчүүд минь, бяцхан үрсээ хайрлаарай. Бурхан танд шанг нь харамгүй өгнө. Тэд чинь юу ч мэдэхгүй тэнгэрийн амьтад шүү дээ. Энхрий бяцхан үрс минь нүдэндээ нулимсгүй, гэдэс цатгалан, өвчин зовлонгүй дэргэд минь байж аз жаргал хайрлаг.