Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Монголд айлчлал хийж байна

ГХЯ
2015 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев 2015 оны тавдугаар сарын 10-нд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Эрхэм Ерөнхийлөгчийг “Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, Гадаад хэргийн яамны Европ, Америкийн газрын захирал Б.Чулуунхүү тэргүүтэй албаны хүмүүс угтан авав. 

Энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлогтой. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийнэ.

Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхах юм.

Түүнчлэн хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Мөн Монгол, Болгарын бизнес форумыг зохион байгуулах бөгөөд айлчлал тавдугаар сарын 10 -13-нд үргэлжилнэ.