Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн болох "ITB Berlin-2015"-д Монгол Улс түнш орноор, Улаанбаатар хот үндсэн оролцогчоор оролцож байгаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үзэсгэлэнгийн болон Монголын талбайн нээлтийн арга хэмжээ, "Монгол Улс MICE жуулчлалын зах зээлд" хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцсон юм.
Үзэсгэлэнгийн үеэр нийслэлийн Засаг дарга Берлин хотын Захирагч Михаэл Мюллер, Бонн хотын Захирагч Юрген Ниймч Захирагч нартай уулзалт хийж аялал жуулчлал, хот байгуулалт, гэр хорооллын инженерийн байгууламжийг хөгжүүлэх түүний дотор Германы байгальд ээлтэй өндөр технологийг нэвтрүүлэх чиглэлд хотуудын харилцааг өргөжүүлэхээр харилцан тохиролцлоо.
Ай Ти Би үзэсгэлэн энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын мэдээлэл, сурталчилгааны ажлууд явагдаж байна.