Дэлхийн томоохон IT компани болох Microsoft Corp саяхан өөртөө нэгтгэсэн Нокиа компанийн 9,000 орчим ажилтныг цомхотгохоор болсон гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Түүнчлэн компани Бээжин болон Дунгуань дахь хэд хэдэн үйлдвэрээ хаахаар төлөвлөж байгаа юм байна. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хэсгийг энэ оны гуравдугаар сарын сүүл гэхэд Вьетнам руу зөөх тухай корпорацийн нэрээ хэлээгүй төлөөлөгч эх сурвалжуудад мэдээлжээ.
Энд дуулгахад Microsoft компани өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Нокиа компанийг 7.18 тэрбум ам.доллараар худалдаж авсан юм.
Эх сурвалж: РИА Новости