Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Аргалийн тоо толгой эрс өсч 350-д хүрчээ

Монголын мэдээ
2015 оны 1 сарын 12
Монголын мэдээ
Зураг зураг

Ийм мэдээллийг Ховд аймгийн Жаргалант сумын байгаль орчны ажилтан н.Түвшинжаргал гуай  бидэнд утсаар өглөө.  

Монгол Улсад одоогоор улсын тусгай хамгаалалттай газар 61  байдагаас аргаль янгир хамгийн их нутагшсан нь Увс аймгийн хэмжээнд Увс нуурын дархан цаазат газар, Цагаан шувуут, Түргэн уул, Алтан элсний дархан цаазат газар, Хяргас нуур болон Хан хөхийн байгалийн цогцолбор газар, Ховд аймгийн Жаргалант сумын нутаг.  

Бөхмөрөн, Сагил сумын нутгийн 210 гаруй ам км газар нутагт ойролцоогоор 350 орчим аргаль байгааг тогтоожээ.

Зах зээл эхэлсэн тэртээх он жилүүдэд тал дүүртэл бэлчдэг байсан хар сүүлт, уулын таг, хадан хясаагаар нутаглах  аргаль, янгир, ирвэс зэрэг байгалийн сүр хүч болсон зэрлэг  амьтад  хулгайн анчдын олз болсноор устаж үгүй болох дөхсөн  билээ. 

Үүнээс үүдэн Засгийн газрын тогтоолоор 1993 оноос  Увс, Ховд аймгийн   үржил шим бүхий зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан.  БОАЖЯ-ны санаачилгаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс аргаль, янгирын нөөц тогтоох судалгааны ажил өнгөрсөн  аравдугаар сард хийгдсэн ч  албан ёсны тоо хараахан гараагүй байна. 

Урьдчилсан байдлаар Бөхмөрөн, Сагил сумын нутгийн 210 гаруй ам км газар нутагт ойролцоогоор 350 орчим аргаль байгааг тогтоожээ.  

Дашрамд өгүүлэхэд,  БОАЖНХЯ-ын сайдын 362 тоот тушаалаар Увс аймагт  угалз агнахыг хориглосны үр дүнд аргаль, янгирын тоо эрс өсөхөд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Зураг