Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Одонгийн мөнгийг ялгавартай олгохыг эсэргүүцэж байна гэв

БОНХАЖЯ
2015 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

- Одонгийн мөнгийг цаашид үргэлжүүлэн өгөх хэрэгтэй гэдгийг олон эхчүүд миний нэгэн адил бодож байгаа байх -

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар I,II" одонгоор шагнаж, мөнгөн урамшуулал олгох хууль хэрэгжээд гурван жил гаруйн хугацааг үджээ. 

Улсынхаа хүн амыг өсгөж олон хүүхэд тээж, төрүүлсэн эхчүүдийг алдаршуулах нь зүйн хэрэг. 

Засгийн газраас оруулж ирсэн 2015 оны төсвийн тодотголоо боловсруулахдаа төсвийн алдагдлаа багасгаж, халамжийн зарим бодлогоо цэгцлэх, татварын оновчтой бодлого хэрэгжүүлэхийг зорьсон гэж танилцуулга хийсэн. Үүний хүрээнд багтсан хэд хэдэн асуудал дотор   эхчүүдэд одонгийн мөнгө ялгавартай олгох тухай багтсан байв. 

Ерөнхийдөө хүүхдүүд нь бүгд тусдаа гарсан сайн сайхан яваа, эхчүүдэд одонгийн мөнгө өгөхгүй гэсэн үг л дээ. Энэ шийдвэр нь олон мянган эхчүүдийн сэтгэлийг гонсойлгож байна. Мөн УИХ дахь эмэгтэй гишүүд ч энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн.  

Монголчууд "хүн нэмбэл хүнс нэмнэ" хэмээн бэлгэшээдэг. Одонгийн мөнгийг олон хүүхэд төрүүлж, эх орондоо хэрэгтэй сайн хүн болгож өсгөснийхөө төлөө төрөөс хүртэж байгаа хишиг хэмээн эхчүүд бодож авдаг. 

Одонгийн мөнгийг олон хүүхэд төрүүлж, эх орондоо хэрэгтэй сайн хүн болгож өсгөснийхөө төлөө төрөөс хүртэж байгаа хишиг хэмээн эхчүүд бодож авдаг. 

Тиймдээ ч олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг дэмжих зорилгоор нэг хоёрдугаар одонг хүртэх хүүхдийн тоонд өөрчлөлт оруулсан. 

Өмнө нь эхчүүдэд 5-8 хүүхэдтэй эхэд хоёрдугаар зэргийн одон, наймаас дээш хүүхэдтэй бол нэгдүгээр зэргийн одон олгодог байсан бол эдүгээ 4-6 хүүхэдтэй бол хоёрдугаар зэргийн, зургаагаас дээш бол нэгдүгээр зэргийн одон олгож байхаар тогтсон юм. 

Жилдээ ганц удаа олгодог 100, 200 мянган төгрөг тийм ч их мөнгө биш. Гэхдээ хувь хүндээ хэрэгтэй л мөнгө. 

Эхийн одонг дагалдуулж  мөнгө өгдөг болсноор монголын төр эхчүүдээ дэмжсэн, хүн амаа өсгөх бодлогод анхаарч бана хэмээн талархах хүн олон байсан. 

Харин өнөөдөр яригдаж байгаа энэ асуудлыг сонссон олон мянган эхчүүд дээрх бодлогоосоо ухарч, эхчүүдийг алагчилж байна гэж бодох болжээ. 

Шинэ оны эхний амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Завхан аймагт ажиллаад ирсэн. Завхан нутгийн зон олонтой уулзахад тавьж байсан гол асуудал нь хүүхдийн мөнгө хасах, эхчүүдэд одонгийн мөнгө ялгавартай олгохыг эсэргүүцэж байсан юм. 

Тэдний нэг Завхан аймгийн Их-Уул сумын Зарт бригадын өндөр настан Д.Ичинноров гуай ийн ярьсан юм. 

“Би таван хүүхэдтэй. Миний хүүхдүүд одоо бүгдээрээ тусдаа гарцгаасан сайхан амьдарч байна. Төр засгаас таван хүүхэд төрүүлсэн эхэд хэзээнээс алдарт эхийн одонгийн мөнгө өгч ирсэн. 

Гэхдээ Засгийн газрын шийдвэрээр эхийн одонгийн мөнгийг хасч танах юм ярьж байна. Миний сэтгэлд нийцэхгүй байна. Миний адил мянга мянган ээжүүд олон хүүхэд өсгөж өндийлгөснийхөө  ач тусыг  үзэж төр засгаасаа одонгийн мөнгө  хүртэж байгаа. Би одоо ч гэсэн цаашид төр засаг маань одонгийн мөнгө өгч намайг баярлуулах байх гэж бодож байна. Одонгийн мөнгийг цаашид үргэлжүүлэн өгөх хэрэгтэй гэдгийг олон эхчүүд миний нэгэн адил бодож байгаа байх” хэмээн өгүүлсэн юм. 



Эхчүүд одонгийн мөнгийг эх орондоо хэрэгтэй олон сайхан хүүхэд төрүүлж өсгөснийх нь төлөө төрөөс өгч буй хишиг  хэмээн бодож хүртдэг. Тиймдээ ч жилдээ ганцхан удаа олгодог 100,200 мянган төгрөгийг хэвээр нь үлдээж өгөхийг олон хүн аминчлан хүсч байв. 

С.Сүрэн