Австралийн цагдаагийн газраас тус улсын хойд хэсэгт орших Күинсланд дахь Кайрн хотын нэгэн байшингаас хутгалуулж амь насаа алдсан байдалтай найман хүүхдийн цогцос олдсон гэж мэдээллээ. Мөн хутгалуулж шархадсан нэгэн эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн гэжээ.
Нас барсан хүүхдүүд 18 сартайгаас 15 настай бол шархадсан эмэгтэй 30 орчим настай юм байна.
Одоогийн байдлаар хэрэг гарсан байшинг цагдаа нар бүсэлсэн бөгөөд мөрдөгчид ойр орчимд эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Тус хэргийн талаар нарийн, тодорхой баримт хараахан олдоогүй ба шархадсан эмэгтэй нас барсан хүүхдүүдтэй ямар холбоотой болохыг тогтоогоогүй байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|