Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхжаргал: Мөнгө санхүүгээс болж санасандаа хүртэл ажиллаж чадахгүй байна

Б.Төрбат
2013 оны 10 сарын 9
MorninigNews.mn
Хүчирхийллийн эсрэг үндэсний
төвийн захирал Д.Энхжаргал

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс цагдаагийн алба хаагч, хороодын нийгмийн ажилтнуудад гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр тус төвийн захирал Д.Энхжаргалаас дараах зүйлийг тодрууллаа. 

-Өнөөдөр манай улсад гэр бүлийн хүчирхийлэл ямар түвшинд байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл ямар түвшинд байгааг хүн бүхэн л харж байгаа байх. Гурван жилийн өмнө манай улсын таван хүн тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд их бага хэмжээгээр өртсөн гэх судалгаа гарсан. 
Үүнээс харахад гэр бүлийн хүчир­хийлэл нэ­лээд тархмал бай­гаа юм. Харам­салтай нь одоогоор ямар түвшинд бай­гааг хэлэх бодитой тоо алга.

-Гэр бүлийн хүчирхий­лэлтэй тэмцэх тухай хууль батлагдаад олон жил бол­лоо. Энэ хугацаанд уг хууль бү­рэн төгс хэрэгжиж байгаа юу? 

-Хууль батлагдаад найман жил болсон байна. Хэдийгээр энэ хуулийн зарим зүйл заалт хэрэгжиж байгаа ч гэсэн учир дутагдалтай зүйл их байгаа. 
Учир нь хохирогчийн аюул­гүй байдлыг хангах тал дээр хангалтгүй байдаг. 

Тиймээс УИХ-ын намрын чуулганаар Гэр бүлийн хү­чирхийлэлтэй тэмцэх ту­хай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар төлөвлөсөн. Одоогийн байд­лаар ажлын хэсэг гарга­сан бай­гаа. Хуулийн төслийн явц 70 хувьтай явагдаж бай­на.

-Тухайлбал ямар өөрч­лөлт оруулахаар ажиллаж бай­на? 

-Гэр бүлийн хүчир­хий­лэлд ихэвчлэн хүүхэд, эмэг­тэйчүүд өртдөг. Эрчүүд өр­төх нь харьцангуй бага байдаг. Жишээ нь эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлж байна гээд гар хүрдэг. Энэ ч бас хүчирхийллийн нэг хэлбэр юм. 

Тиймээс уг хуулийн ши­нэ­чилсэн най­руул­ла­гад олон өөрчлөлт орж бай­гаа. Тухайлбал бид хүчир­хий­­­лэгч этгээдэд хий­сэн хэргээс нь үүдэж шат да­раал­сан арга хэмжээг нь авах болно. Хөнгөнөөс нь хүнд рүү чиглэсэн. Хамгийн дээд шийт­гэл нь ял оноох. Эцэг, эх байх эрхийг нь ха­сах байгаа. 

-Зөвхөн нийслэл хот гэлт­гүй хөдөө орон нутагт гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь их байдаг. Тэг­вэл танай төв хөдөө орон нутагт хэр хүрч ажилладаг вэ? 

-Аль болох орон ну­тагт хүрч ажиллахыг эрмэлз­дэг. Гэхдээ төрийн бус бай­гууллага гэдэг чинь хяз­гаарлагдмал шүү дээ. Харин манай төв 16 аймагт салбартай. Тэдгээрээр дам­жуулж орон нутагт хүрч ажиллахыг хичээдэг. Ха­рам­салтай нь хөрөнгө сан­хүүжилтээс болж бид санасан хэмжээндээ хүрч ажиллаж чадахгүй байна. 

Зураг