Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ

Ч.Болортуяа
2014 оны 11 сарын 12
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:47 2014/11/12

Энэ талаар З.Энхболд өөрөө ч баталж твиттердээ жиргэлээ. 

13:58 2014/11/12

УИХ-ын дарга З.Энхболд

АН-ын бүлгээс Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан учир өнөөдөр намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж асуудлыг хэлэлцээд Үндэсний зөвлөлдөх хороонд уламжлах ёстой юм байна.

Улмаар ҮЗХ АН-ын бүлгийн шийдвэрийг баталгаажуулах аж.

АН-ын дарга Н.Алтанхуяг өөрийн Засгийн газрыг огцруулсан хэнийг ч болов Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдэгдэл хийгээд байсан. Тэгвэл түүний эсрэг санал өгсөн Р.Амаржаргалыг бүлгийн гишүүд сонгосон учир одоо намын дарга Н.Алтанхуяг энэ асуудлыг хэрхэн хүлээж авах вэ.  

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Алтанхуяг олонхын шийдвэрт бууж өгч байгаа бололтой. 

Хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн Ерөнхий сайдын суудлаас нь огцруулсан учир Н.Алтанхуяг намын даргын суудлаа ч өгөх бололтой. 

АН-ын ҮЗХ ирэх сард Их хурлыг хуралдуулахаар товлоод буй. Энэ их хурлаар АН-ын даргад УИХ-ын дарга З.Энхболд нэрээ дэвшүүлэх нь тодорхой болсон талаар баттай эх сурвалжууд мэдээллээ. 

Шийдвэр гаргах түвшний удирдлагууд дунд З.Энхболдыг АН-ын дараагийн дарга болохоор боллоо гэх мэдээлэл түгэв.

14:47 2014/11/12

Энэ талаар З.Энхболд өөрөө ч баталж твиттердээ жиргэлээ.