ХУД-ын "Иргэдэд үйлчлэх төв байрны 9 давхарт
09:00 цагт: "Хүлэмжийн тариалан, хүнсний ногоо боловсруулах технологи" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг эхэлнэ.
Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд
10:00 цагт: Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр бэлтгэн гаргасан “Шөнийн Улаанбаатар”, ”Эх орон”, “Нийслэл Улаанбаатар “, “Улаанбаатар хотын барилгажилтын түүх” номнуудын нээлтийн ажиллагаа болно.
Хан-уул дүүргийн 75-р сургуулийн баруун талд
11:00 цагт: Хан-уул дүүргийн засаг даргын хууль бус үйлдлийн талаар ноцтой баримт дэлгэх гэнэ.
Тэнгис кино театрын баруун талын 9 давхар 3-р байрны 2-р орц 38 тоотод
12:00 цагт: Монголын гол нууруудын холбооноос гурван шатны шүүхээс долоон жилийн ял сонсоод байгаа холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын асуудал болон усны тухай хуулийн хүрээнд мэдээлэл өгнө.
МХЕГ-ын хурлын танхимд
14:00 цагт: "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд дотоод хяналт төлөвшүүлэх нь" сургалт, хэлэлцүүлэг эхэлнэ. Хятад, солонгос хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид оролцоно.