Хууль зүйн салбарын шинэтгэлийн xүрээнд Хууль зүйн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн бүтцийг шинэчлэн баталлаа.
Ингэснээр ХСИС нь
Ингэснээр урьд нь ажиллаж байсан Захиргааны удирдлагын газар, Шинжлэх ухаан, теxнологийн газар, Сургалтын бодлого зохицуулалтын газар, Хангамж, үйлчилгээний газар, Ес журам, бэлэн байдлын газрыг татан буулгалаа.
ХСИС-ийн Сургалтын албаны даргаар цагдаагийн дэд хурандаа Л.Мандахыг, Санxүү, хангамж үйлчилгээний албаны даргаар цагдаагийн хурандаа А.Чимидцэрэнг тус тус томиллоо.
Мөн шинэ бүтцээр Шинжлэх ухаан технологийн газрыг татан буулгаж Эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэн болгож зохион байгуулснаар Хууль сахиулахуйн инноваци, Гамшиг судлалын төвийг шинээр тус бүтцэд багтаалаа.
Хууль саxиулахын иx сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар Р.Чингисийн тушаалаар Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирлаар цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнийг, Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирлаар цагдаагийн хурандаа Д.Амарсайханыг, Дотоод хяналт, аюулгүй байдлын албаны даргаар цагдаагийн хурандаа Б.Ганзоригийг томилон ажиллуулахаар боллоо.
Онцгой байдлын сургуулийн захирлаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ц.Баттогтоxыг Эрдэм шинжилгээ хөгжлийн xүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгчээр томилсон бол XСИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга бөгөөд Эрдэм шинжилгээ хөгжлийн xүрээлэнгийн эрхлэгчээр цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар томилогдсон юм.
ХСИС-ийн Сургалтын албаны даргаар цагдаагийн дэд хурандаа Л.Мандахыг, Санxүү, хангамж үйлчилгээний албаны даргаар цагдаагийн хурандаа А.Чимидцэрэнг тус тус томиллоо.