Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Олон зорилтот ойн тооллогын ажил орон даяар өрнөж байна

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Олон зорилтот ойн тооллогын ажил Монгол орон даяар өрнөж байна.  

Энэ ажлын үйл явцыг хянах, ойг хамгаалах талаар хэрэгжүүлж буй ажилтай танилцах зорилготой Ойн судалгаа хөгжлийн төвийн ойн нөөц судалгааны албаны Х.Мичид даргын ахалсан баг хөвсгөл аймагт ажиллаж байна. Хөвсгөлд Монгол орны ойн сангийн гуравны нэг нь байдаг ажээ. 

Ой модны санг баяжуулах эрүүл, сайхан ойтой байх хамгийн чухал зүйл нь үр.

Ой модны санг баяжуулах эрүүл, сайхан ойтой байх хамгийн чухал зүйл нь үр. Тиймээс байнгын үр түүх цэг байгуулахын тулд эхний ээлжинд цэвэрлэгээ хийх юм байна

Сонгож авсан ойг хашиж, унанги, согогтой, нэг ургамлын гэрэл булаацалдаж буй моддыг авч, нэгэн төглийг бий болгох бөгөөд  мэргэжлийн төвшинд арчилж, цэвэрлэсэн ой дараа жилээс чанартай үр өгч эхлэх аж. Энэхүү ажлыг Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн дарга Ш.Оч гардан удирдаж байгаа юм байна. 

Тэрээр “Шинэсний үр гэдэг нь энгийнээр хэлэхэд боргоцой юм.  Гэхдээ үр гээд газарт унасан хатсан, норсон болгоныг түүдэггүй. Энэ бол нарийн технологийн дагуу явагддаг чухал ажил. Ер нь 2010 оноос хойш Монгол улсын хэмжээнд хангалттай үр авч чадаагүй. Амархан хөлддөг, гэмтдэг болохоор байгаль цаг уурын өөрчлөлтөд их өртөж байна” гэлээ.  

Тэдний энэ ажил амжилттай болвол ирэх жилээс Монгол орны ойн санг нэмэгдүүлэх үрийг тэндээс түүж болох юм байна.