Хүн, мал, амьтны гоц халдварт өвчин зарим аймгуудад гарч буйтай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Тухайлбал,
-Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг Тариахтай гэдэг газарт гахайн сонгомол мялзан,
-Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг Номтын дэвсэг гэдэг газарт боом өвчин,
-Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг Хүрэн ширх гэдэг газарт галзуу өвчин,
-Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул /2 дугаар баг/ багийн нутаг Эх сараалж гэдэг газарт боом өвчин тус тус гарсан тул сумдын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ.