Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Отгонсүрэн: Хоёр хүртэлх насны хүүхдэд хамрын дусаалга хэрэглэхийг хориглодог

Зууны мэдээ
2014 оны 6 сарын 12
Зууны мэдээ

Хүүхэдтэй болно гэдэг аз жаргал болон асар их хариуцлага хүлээдэг чухал ажил. Тэднийг эрүүл, саруул өсгөж хүмүүжүүлэхэд туршлага, мэдлэг дутах зүйл олон.

Өвдөж, зовиурлах үед нь эмчээс асуух, эмнэлэг рүү тэврээд гуйх тохиолдол ч цөөнгүй.

Тиймээс бид нярай хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зориулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн их эмч Л.Отгонсүрэнгээс дараах зөвлөгөөг авлаа.

ЧИХ ӨВДӨХӨД ТОС, ШЭЭС ДУСААХ НЬ БУРУУ

Амаржаад удаагүй залуу ээжүүдийн санааг зовоодог зүйл бол хүүхдийн чих өвдөх явдал. Ялангуяа шөнө дунд хүүхдийн чихээр хатгуулан гэнэт часхийж уйлахад залуу аав, ээжүүд яахаа мэдэхгүй их сандардаг. Үүнийг эмч тайлбарлахдаа “Хоёр нярай тутмын нэг нь хамар битүүрэх, чих өвдөх эрсдэлтэй байдаг, Хүүхдийг дааруулах, зулайгаар нь салхи авахуулах, хамрыг нь хамаагүй ухсанаас хүүхдийн чих өвддөг.

Энэ үед хүүхэд гэнэт цочиж уйлах, хөхөө хөхөхдөө зовиурлах, толгойгоо өлгийндөө шөргөөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ үед зарим ээжүүд дураараа шар тос, шээс, шүлс зэргийг дусаах явдал байдаг. Энэ нь тун буруу юм. Чихний хэнгэрэг улайж, үрэвссэн тохиолдолд зориулалтын чихний дусаалгыг тав хоног дусааж хэрэглэнэ.

Мөн дусаалгыг буруу дусааснаас чих өвдөх нь бий. Учир нь, нярай хүүхдийн чих үсэрхэг байдаг учраас дусаалга үсэнд нь наалдаад, цаад хэнгэрэг рүүгээ очиж үйлчилдэггүй. Иймд чихний цэцгэн дээр бүлээсгэсэн дусаалгаа дусаагаад зөөлөн дарж, шингэ* ий дараа нөгөө талд нь дусаана. Энэ үед хүүхдийг дааруулахгүй, дулаан байлгах хэрэгтэй” гэсэн юм.

ХҮҮХДИЙНХЭЭ ХАМРЫГ ЦЭВЭРЛЭХДЭЭ ЗОРИУЛАЛТЫН СОРУУЛААС ТАТГАЛЗААРАЙ

Нярай хүүхдийн хамар битүүрэх нь элбэг. Өдөр бүр л хамрыг нь цэвэрлэх хэрэг гардаг. Тэгвэл нярай хүүхдийн хамар битүүрэх гол шалтгаан нь дархлааны систем нь бүрэн тогтож амжаагүйтэй холбоотой гэнэ. Нярай хүүхэд аливаа өвчин эмгэгт амархан өртөх, зарим төрлийн харшил идэвхжих, төрөлхийн харшилтай байх, мөн хуурай сэрүүн уур амьсгал зэргээс болж хамар нь битүүрдэг аж. Энэ үед хүүхэд их тавгүйтдэг, хөхөө сайн хөхөж чаддаггүй. Мөн шөнө тайван унтаж чадахгүй, уйлагнадаг гэв. Тиймээс бага зэргийн содтой эсвэл давстай буцалгаж, хөргөсөн бүлээн усаар хамрыг нь цэвэрлэх хэрэгтэй гэнэ.

Ер нь дэлхий нийтэд 0-2 насны хүүхдэд химийн агууламж өндөртэй хамар битүүрсэн үед хэрэглэдэг дусал, дусаагуур хэлбэрийн эмийг хэрэглэхийг . хориглодог юм байна. Хүүхдийн хамрыг цэвэрлэхдээ зарим ээжүүд зориулалтын соруулаар соруулдаг. Энэ соруулыг тун болгоомжтой хэрэглэх хэрэгтэй гэдгийг хүүхдийн эмч нар зөвлөж байна. Учир нь, хүүхдийн нусыг байнга соруулж авах нь том болоод үргэлж хамраас нь цус гардаг.

Үүнийг эцэг, эхчүүд цусны өвчтэй гэж эндүүрэх явдал байдаг гэж байв. Мөн чих нь өвдсөн тохиолдолд чихний эмчилгээтэй хамт хамрын дусаалгыг.хийх ёстой. Ингэхдээ нярайн болон чих, хамар хоолойн эмчид үзүүлж, зөвлөгөөний дагуу эмчилгээг хийгээрэй.

АМТ ЧАНАР САЙТАЙ, АМАРХАН ШИНГЭДЭГ ХООЛ БОЛ ЭХИЙН СҮҮ

Орчин үед зарим бүсгүйчүүд ээж болсныхоо дараа биеийнхээ галбирыг хадгалах, хөхөнд сүү орохгүй байх зэрэг шалтгаанаас болж, хүүхдээ хөхүүлэхгүй, сүүг орлуулагч нэмэлт тэжээлээр хооллох явдал байдаг. Тэгвэл эмч нарын зөвлөж байгаагаар хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь хамгийн чухал зүйл гэж байна. Учир нь, эхийн сүүнд лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй  100 гаруй төрлийн ашигтай элемент агуулагдаж байдаг аж. Тиймээс дөнгөж төрсөн нярай хүүхдийг зургаан cap хүртэл нь эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Энэ үед хүүхдэд нэмэлтээр уулгах ганцхан дэмжлэг бол “Д” аминдэм гэнэ.

Мөн ээж бүрийн сүү өөрийн хүүхдэдээ зориулсан тусгай үйлчилгээтэй байдаг гэсэн сонирхолтой мэдээлэл дуулгалаа. Жишээ нь, эхийн сүүний өглөөний найрлага нь оройныхоосоо, нэг сартай хүүхдийн сүүний найрлага нь долоон сартайгийнхаасаа өөр байдаг аж.

Мөн дутуу төрсөн хүүхдийн эхийн сүүний найрлага нь хугацаандаа төрсөн хүүхдийнхээс өөр байдаг нь тогтоогдсон байдаг гэж байв. Түүнчлэн эхийн сүү нь нярай хүүхдийн дөнгөж хөгжиж буй бяцхан ходоодонд илүү амархан шингэдэг, тохирсон хоол гэдгийг бас хэлсэн.

ТЭД ЯАГААД ЗАРИМДАА ХӨХӨНДӨӨ ДУРГҮЙ БОЛДОГ ВЭ?

Нярай хүүхэд заримдаа хөхөө хөхөхгүй, ээжийнхээ сүүнд дургүйцэх үе байдаг. Гэхдээ энэ нь эхийн сүү түүнд шаардлагагүй болсон гэсэн үг биш гэнэ. Нярай хүүхэд эхийн сүүнд дургүй болох нь хэд хэдэн шалтгаантай юм байна. Тухайлбал, ээжийнх нь идсэн хоол, хүнс сүүнийх нь амтыг өөрчилсөн байж болно. Мөн таны хүүхдийн шүд цухуйх гэж байгаа бол зовиурлаад хөхөө хөхөж чадахгүй байж мэднэ. Зарим тохиолдолд хүүхдээ хөхүүлэх цагийн давтамжид өөрчлөлт орсон бол энэ нь түүнд нөлөөлж мэднэ.

Мөн зарим үед хүүхэд эхийнхээ хөхийг санаандгүй хазахад ээж нь чанга дуугаар орилсон, хүүхдээ загнаж зандарсан бол хүүхэд түүнээс айж цочдог. Түүнээсээ болж хөхөө хөхөхгүй байх магадлалтай. Эсвэл таны хүүхдийн чих үрэвссэн, хамар нь битүүрсэн байж болзошгүй. Иймд залуу ээжүүд маань хүүхдийнхээ эрүүл мэндэд нь анхаарал хандуулж, сайн ажиглаж, байх хэрэгтэй гэв.

ХҮҮХДИЙН ШҮД ЭРТ УРГАХ НЬ ТААТАЙ ЗҮЙЛ БИШ

Эцэг, эхчүүдийн сонирхолыг  татсан бас нэг сэдэв бол хүүхдийн шүд эрт ургах, эсвэл оройтож ургадаг шалтгаанууд. Зарим хүүхдийн шүд 1-2 сартайдаа эрт ургадаг бол зарим нь бор хоолонд орчихсон хэрнээ шүд нь ургахгүй байх тохиолдол байдаг. Тиймээс энэ тухай хүүхдийн эмчээс асуувал "Хүүхэд бүрийн шүд өөр өөр үед ургадаг: Ихэвчлэн зургаан сартайдаа хүүхдийн анхны цахиур цухуйж эхэлдэг ч, зарим хүүхдийнх ой өнгөрөөд гардаг.

Цөөхөн тохиолдолд хоёр сартай хүүхдийн шүд нь цухуйсан тохиолдол байдаг. Ээж нь жирэмсэн байхдаа кальцын бэлдмэл их хэрэглэснээс, мөн хүүхдийн зулай битүүрснээс хүүхэд шүдтэй төрөх нь бий. Энэ тохиолдолд айж, эмээх зүйлгүй Эрүү нүүрний мэс заслын эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв хүүхдийн буйл үрэвсэж, шархалсан, хүндрэл өгсөн тохиолдолд шүдний эмчээр авахуулж бол но. Нярай хүүхдийн шүлсний булчирхай таван cap хүртлээ хөгжөөгүй байдаг учраас эрт шүд ургахаар шүдийг хамгаалах чадвар мууддаг.

Мөн шүд эрт ургах нь тийм ч таатай зүйл биш. Учир нь хүүхэд тэр шүдээ залгих эрсдэлтэй байдаг. Нөгөөтэйгүүр шүд нь хөдөлж байх үед хүүхдийг хөхүүлэхэд төвөгтэй байдаг гэсэн. Харин рахит буюу сульдаа өвчний улмаас хүүхдийн шүд оройтож ургах нь бий.

Нярай хүүхэд нэг сартайгаас, дугуу нярай 14 хоногтойгоос “Д” витамин уух ёстой байдаг. Витамин “Д”-г оройтож уух, рахиттай үед хүүхдийн шүд хожуу ургадаг. Энэ үед эцэг, эхчүүдийн дунд кальци их уух хэрэгтэй гэсэн буруу ойлголт байдаг. Тиймээс дур мэдэн кальци, элдэв витамин уулгүй, нярайн болон өрхийн эмчид үзүүлэх ёстой гэв.

Зураг