2021/04/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-5°
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
14:00
S32
13°
15:00
S32
15°
16:00
S32
16°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
12°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/05/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Путин: Обама биднийг шүүдэг хэн юм бэ?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг

Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Санкт Петрбург хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа Олон Улсын Эдийн засгийн Форумд оролцогчдод хандаж үг хэллээ.

Түүний яриа товчхон болж Украйны асуудал, Барууныхны хориг арга хэмжээ, Эдуард Сноудены хэрэг, Евразийн эдийн засгийн харилцаа зэрэг асуудлуудыг хөндсөн юм.

Ингээд түүний хэлсэн үгнээс чухлыг нь онцолж байна.

Украйны асуудлаар

  • Украйны нөхцөл байдлыг эмх замбараагүй явдал гэж нэрлэж болно. Украйн хий дамжуулагч транзит орны байр сууриа буруугаар ашигласан.
  • Бидний авсан арга хэмжээний үр дүнд Крым, одоо Украйнд өрнөж буй иргэний дайны гамшгаас аврагдсан юм.
  • Бид Украйны эдийн засагтай нягт холбоотойн хувьд асуудлыг шийдэх гарц хайж байна.
  • Та бүхэн үүнийг хувьсгал гэж нэрлэж болно. Гэхдээ энэ бол төрийн эргэлт. Шулуухан хэлэхэд Барууныхан дэмжлэгтэй хийгдсэн эргэлт.
  • Украйнд төрийн эргэлт болж НАТО бидэнтэй хэлэлцэхээс татгалзсан. Тиймээс бид тэдний цэргийн бааз манай хилд ойртож байгаад санаа зовж байлаа.
  • Бид Украйны ард түмний улс орноо хямралаас гаргах гэсэн хүслийг ойлгож байна. Тиймээс Украйнчуудын сонгуулийн үр дүнг нь хүндэтгэх болно.
  • Хэрвээ Киев бидэнд мөнгийг маань өгвөл тэдэнтэй бизнес хийхэд бэлэн. Энд Украйнаас Оросод төлөх байгалийн хийн 3.5 тэрбум долларын өрийн тухай ярьж байна.

Барууны хориг арга хэмжээний тухайд

  • Барууныхны тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ эцэстээ өөрсдөд нь хүндээр тусна. Хориг нь “бумеранг” маягийн үзэгдэл үүсгэх нь гарцаагүй.
  • Бид Америктай үргэлжлүүлэн терроризмын эсрэг хамтарч тэмцэхэд бэлэн. Харин тэд өөртөө таалагдуулахын тулд бусдыг хүчилж болохгүй.
  • Бид өөрийн зүгээс Америктай харилцаагаа муутгах зүйл огт хийгээгүй.
  • Обама биднийг шүүдэг хэн юм бэ? Тэр хүмүүсийг шүүмээр байгаа бол хаа нэгтээ шүүх байгууллагад ажилд орвол таарна.
  • Би Калашников автоматаар харилцдаг байсан хуучин цаг үедээ буцахыг хүсэхгүй байна
  • Энхийн замаар хэлэлцэх нь ямар ч асуудлыг шийдэх хамгийн шилдэг арга
  • Бидэнд Facebook, Twitter мэтийн нийгмийн сүлжээнүүдийг хориглох санаа байхгүй.

Эдвард Сноудены тухай

  • Бидэнд түүний асуудалтай ямар нэгэн шууд холбоо байхгүй. АНУ-ын эрх баригчдын мэргэжлийн биш үйлдлээс болоод тэр манай оронд байгаа.
  • Тэр бол хүний эрхийн төлөө тэмцэгч. Сноуден бол залуу хүн, түүний амьдрал цаашдаа яахыг хэлж мэдэхгүй байна. Тэр одоо Орост байгаа. Бид түүнд орогнол санал болгосон ч одоогоор хариу өгөөгүй байна.
  • Сноуден хувь заяагаа өөрөө шийдсэн. Тэр манай тагнуулч биш, бидэнд ямар нэг нууц задлаагүй.

Хятадтай хийсэн гэрээний талаар

  • Газпромын CNPC-тэй хийсэн “том” наймаа нь Орос улсыг Европ, Азийн дунд сэлгэн ажиллах чадвартай хийн нийлүүлэгч болгож байгаа юм.
  • Орос улс одоо том өөрчлөлтийн үедээ явна.
  • Хятад бол одоо Оросын гол худалдааны түнш.
  • Дэлхийн эдийн засгийн шинэ тэргүүлэгчдийг хүлээн зөвшөөрөхөөс дургүйцэх үзэгдэл оршсоор байна.
  • Орос улс Евразийг хамарсан өргөн хэмжээний эдийн засгийн түншлэлийг бий болгож байна.

Эх сурвалж: CNBC

x