Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гахайн махны импорт аюул дагуулах вий

Х. Батсайхан
2014 оны 2 сарын 10
Монголын мэдээ
Эрх ба­ригчид гахайн ханиад юм уу өөр өвчин тахлыг нутаг дэвс­гэр­тээ оруулахгүйн тулд бүх ар­га хэмжээг авах үүрэгтэй

-БНХАУ-д зорчсон гэр бүлийн хоёр гахайн ханиадаар өвчилжээ-

Монголчууд бид сар ши­нийн баяраа тэм­дэг­лэж, хонь, үхрийн ма­хаар хийсэн буузаа “гүзээлэн” зав­гүй байх үед дэлхий дахин га­хайн томуу хэмээх аюулт өв­ний эрсдлээс өөрсдийгөө яаж хам­гаалья даа хэмээн толгой га­шилгаж байжээ. Өнгөрсөн зун Беларусиас эхэлсэн “гахайн то­муу” өвчний тархалт оны эхээр Орос, Украинаар дамжин Ев­ропын холбооны улсуудад орж ирэхэд МХЕГ хүний урманд мэдэгдэл ч гаргаагүй. 

Хэ­дийгээр хонь үхрийн мах ихэвч­лэн зооглодог ч хиамны үйлд­вэрлэлд ашигладаг гахайн өөхөө бараг 100 хувь БНХАУ-аас импортолдгийн хувьд энэ шуугианд бага ч гэсэн ач хол­богдол өгч болох байв. Гэсэн ч тэ­гээгүй. БНХАУ-д ямар өвчин гар­сан биш гэсэн байдлаар ханд­сан.

Тэгвэл цагаан сардаа бэл­дээд завгүй байх тэр үед буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймагт шу­вууны томуу өвчин тус айм­гийн Өлгий суманд гахай, шувууны томуугийн H1N1 ви­рус  илэрсэн тохиолдол бүрт­гэгд­лээ. Өлгий  сумын 34, 31 нас­тай том хүн 5 сар, 4 сартай хүүх­дэд томуугийн шинж тэм­дэг илэрс­нийг лабораторид шинж­лээд томуугийн А хүрээний  H1N1 ви­рус болохыг тогтоосон. 

Энэ­­хүү томуу нь хүний болон га­хай, шувууны томуу үүсгэгч ви­­ру­­суудын эрлийжсэн хэлбэр, H1N1 вирусээр үүсгэгдсэн хү­ний томуугийн шинэ халдвар гэд­­гийг тогтоосон билээ. Баян -Өл­­гий аймагт гарсан өвчин БНХАУ-аас орж ирсэн байх бо­ломж­той.

Говь-Алтай Ховд аймагт БНХАУ-тай хиллэдэг хи­лийн боомтууд бий. Зүүн та­лын На­ран, Баяндэлгэр, Дарьган­га су­манд үхрийн шүлхий халд­сан шинж илэрлээ. Энэ нь БНХАУ-аас хил онгойсонтой хол­­боотой байх боломжтой. Ер нь Мэргэжлийн хяналтынхны ажил тийм ч сайн байгаагүйг шүл­­х­ий гарсан явдал харуул­сан. Ажилтнууд нь “Өөр аймагт шүл­хий гарвал вакцин хүрэл­цэх­гүй” гэж мэдэгдээд л...

Тэгсэн хэр­­нээ гахайн томуу хажуухан талд маань аюул тарьж бай­гааг мэдсээр байж зохих ар­га хэмжээ авахгүй байгааг бо­дохоор МХЕГ-ын дарга, эрх мэдэлтнүүдээс “Чи муу ми­ний талд байна уу баавгайн талд байна уу” гэж асуумаар санаг­дах юм. Шувууны ханиад, га­хайн ханиад өвчин анх гарч байх үед “албаар бий болгосон, хү­ний бүтээл” гэлцэн шуугиж бай­сан. Тэгвэл энэ хоёр өвчний эр­лийз вирус Монголд орж ир­дэг нь ч юу вэ. Айхгүй ч гэсэн аягүй гэдэг дээ.  
   
Оросууд БНХАУ-ын хойд нут­гаас орж ирж байгаа иргэддээ онц­гой анхаарал тавьж эхэлсэн бай­на. Хэдийгээр хойд хөршид гахайн томуу гараад байгаа ч гэсэн БНХАУ-аас илүү аюул орж ирэн түгшүүрийн харанга дэлд­сэн байна.

БНХАУ-д зор­чоод ирсэн гэр бүлийн хос га­хайн томуугаар өвчилсөн нь тогтоогдож, ОХУ даяар аюулын харанга дэлдээд бай­на. Бид урд хөршөөс гахайн мах импортолдог, гэтэл урд хөр­­­шид зорчсон ОХУ-ын ир­гэд нутагтаа гахайн томуу чи­­рээд очиж шүү дээ. БНХАУ-д шу­вуу, гахайн томуу өвчин хүнд халдварласан тохиолдол гарч, 19 хүн нас бараад байна.

Мон­гол Улсад орж ирээд, таван хүн өвчил­чихөөд байна. Дэлхий нийт айдастай байна. Гэтэл Онц­гой байдлын Ерөнхий газар, Мэр­гэжлийн хяналтын ерөнхий га­зар БНХАУ-аас гахайн махны им­пор­тыг зогсоох талаар ямар ч алхам хийсэнгүй. Маш аюул­тай, амин чухал ийм асуудалд “Сүх далайтал үхэр амар” гэдэг байд­лаар хандаж болохгүй шүү дээ. Ийм л үед мэдрэмжтэй байхгүй бол МХЕГ гэж байгаад яах юм.  

Гахайн томуугийн талаар гад­ны орнуудын мэдээллүүдийг ун­­­шиж байхад холбогдох бай­гуул­лагууд нь асуудалд маш мэд­­рэмт­гий хандаж байгаа нь анзаа­раг­дах юм.

Луганскт гахайн ханиад гар­сан даруйд ОХУ эх­лээд Литвагаас гахайн мах импортлохыг хориглосон бө­гөөд өвчний шинж тэмдэг илэр­сэн фермүүдэд карантин тогтоох, зэр­лэг гахайнуудыг устгах зэрэг ар­га хэмжээг дараа нь авсан бай­на.   

Британийн гахайн фермерүү­дийг нэгтгэсэн Үндэсний холбоо нь эрх баригчиддаа шаардлага хүр­гүүлж, энэхүү өвчнийг ну­тагтаа нэвтрүүлэхгүй байх бүх ар­га хэмжээ  авахыг сануулахад хү­сэлт нь тэр дороо биелэгдэж байх жишээтэй. Тэрхүү захидалд нь зөвхөн гахайн ханиадаар тог­тохгүй өөр өвчний тухай бичсэн бай­гаа нь ч анхаарал татна. З­а­хи­далд “Гахайн томууны ви­рус нь гахайн мах, өөхөнд хад­га­лагддаг, хялбар устдаггүй.

Га­хайн махыг хөлдөөсөн байхад ч өвчлүүлэх чанараа хэдэн сараар хад­галж байдаг. Гахайнаас хүнд халдварладаг... Британийн бүх га­хайг өвчлүүлэхийн тулд нэг л эх сурвалж хангалттай... Эрх ба­ригчид гахайн ханиад юм уу өөр өвчин тахлыг нутаг дэвс­гэр­тээ оруулахгүйн тулд бүх ар­га хэмжээг авах үүрэгтэй...

Хэр­вээ яаралтай арга хэмжээ авах­гүй бол гахайн махны зах зээ­лээс 350 сая паундын алдагдал хү­лээхээс гад­на, 2001 оноос хойш энэ сал­барт бий болгосон бүх ололт ам­жилт маань үгүй болно” гэ­жээ. Бразил, АНУ ОХУ-д гахайн мах экс­порт­ло­хоо зогсоолоо. Мек­сикт гахайн ханиад өвчин гарч, 2500 гаруй хүн өвчлөн 350 гаруй нь нас бараад байна. Өвчний тархалт нэмэгдэж, хүрээ нь хумигдахгүй байгаа юм. 

БНХАУ энэ жил 609 сая то­рой бойжуулж, дээд амжилт тог­тоожээ. Тэдэнд бол гахайн ха­ниадаар хүнээ үхүүлчихгүй юм сан гэж бодохоос гахай тийм ч хай­ран биш. Тэгвэл манай улсад мян­гаас олон гахайтай ферм гу­равхан байдаг. Нэгэнт ороод ир­чихвэл амархаан сүйрнэ. Өмнө нь 60 хувь байсан бол 100 хувь БНХАУ-аас хараат болно гэсэн үг. Хэ­дэн фермерүүдийн хөдөлмөр, “6 дахь хошуу мал болгоно” энэ тэр гэдэг яриа ч лөөлөө болно. Тэ­гээд хамгийн гол нь хүнд халдах аюул­тай. 

Монголчууд “Бид цөөхүүлээ” гэж ярих дуртай. Тэгвэл энэ үгийг Ша­дар сайд Д.Тэрбишдагва, МХЕГ-ын дарга Д.Батмөнх бо­лон бусад эвэртэн тууртнуудад са­нуулчихья. Өвчин тусч үхэж байс­наас гахайн мах, хиам идэхгүй бай­сан нь дээр. “Аргагүй ээ гахайн мах оруулахаа больчихоор бид идэх хиамгүй болчих гээд байсан юм чинь” гэж өмөөрөх монгол хүн гарахгүй л байх шүү.

Зураг