Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн бөхийн барилдаанд хэн түрүүлэх бол?

З.Санжаа, iKon.mn
2014 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Монгол үндэсний бөхийн барилдаан

Сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааны сүүлийн барилдаан болох Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Сар шинийн бөхийн барилдаанд өнгөтэй сайн барилдсан бөх тэр жилийнхээ баяр наадамд сайн барилдаж цол авдаг, улмаар түрүү болдог гэж хүмүүс билэгшээдэг. 

Үүний тод жишээ нь өнгөрсөн жилийн сар шинийн барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяр (тухайн үед Улсын арслан цолтой байсан) түрүүлж улмаар Улсын наадмын түрүүгээр тодорч аварга цолонд хүрсэн билээ. 

Улсын аварга Г.Эрхэмбаяр

 

Тэгвэл Морин жилийн сар шинийн бөхийн барилдаанд өнөө цагийн Монгол үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй Улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, Улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, Улсын харцага Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, Э.Оюунболд, Т.Өсөх-Ирээдүй, Улсын начин Б.Пүрэвсайхан, Б.Сангисүрэн, Ө.Баасанхүү нарын бөхчүүд зодоглохоор нэрээ өгсөн байна. 

Өнөөдрийн барилдаанд олны анхаарлын төвд байж, түрүүлэх магадлалтай бөхөөр Улсын заан Ч.Санжаадамбын нэрийг яах аргагүй нэрлэх ёстой.

Учир нь тэрбээр Улсын баяр наадмаас хойш Монгол бөхийн өргөөнд болсон томоохон барилдаанд таван удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэсэн амжилтаараа бусад бөхөөс хол “тасархай” байгаа. Түүнчлэн тэрбээр өнгөрөгч Могой жилийн сар шинийн барилдааныг өөрийн шийдвэрээр тахимаа өгч орхисон “гомдолтой” яваа. 

Морин жилийн сар шинийн барилдаанд хэн түрүүлэх бол? 

Та саналаа өгнө үү.