Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

XVII жарны Ялгуусан хэмээх модон морь жилийн ерөнхий өнгө

Н.Тунгалаг
2014 оны 1 сарын 27
MorninigNews.mn
Модон морин жилийн шороон үхэр

Жилийн байр байцыг шинжих шороон үхрийн зурлага

Модон морь жилийн шо­роон үхэр нь:

Ногоон толгойтой, Эвэр, чих, сүүл бие нь улаан, ходоод нь цагаан, дөрвөн шийр нь хөх, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан дүртэй зурагдан гарлаа.

Үхэр хариулаач нь:

Бур­гасан шилбүүр барьсан,үсээ чихний араар унжуулан, гут­лаа өмсөж, малгайгаа ба­руун гартаа барьсан залуу хүн үх­рийнхээ баруун талд яваа зурагдан гарлаа.

Үхрийн зурлагыг шинж­вээс:

Үхрийн толгой нь ард иргэдийг болон улирлын эх­лэлийг, эвэр чих сүүлээр салхи шуургыг, омруугаар нь хур тунадас, дөрвөн шийрээр нь тариа ногоо ургацыг, биеийн өнгөөр ган зуд болохыг шинждэг. 

Үхрийн зүсний ерөнхий төлөв нь жилийн эхээр цастай, салхи шуурга, аадар мөндөр ихтэй, ургамлын төрөл сайтар урган, жимс цэцэг, үр тариа дэлгэрнэ. Жилийн эцсээр өвс ногоо арвинтай байна.

Үхэр хариулаач нь залуу хүн тул нялхас хийгээд доодос, настан болон өндөр суудалтнаа хатуухан, залуус хийгээд дунд тушаалтнаа таатай жил болно. Түшмэд хүч сайтай, амгалан жил болох ажээ.

Зураг