"Дае-кал шахмал" эм хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
iKon.MN
Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт, Зохицуулалтын Газар(ЭЭХХЗХ)-аас Инденез улсын PT. Caprifamindo Laboratories үйлдвэрлэгчийн FE8665 цувралын дугаартай "Дае-Кал" шахмал эмийг эргүүлэн татаж байгааг зарлалаа.
Тус шахмал эм нь Эм шинжлэх лабораторийн 2026 оны наймдугаар сарын 11-ний өдрийн шинжилгээний дүнгээр шаардлага хангаагүй тул эрсдэлийн II ангиллаар эргүүлэн татаж, журмын дагуу устгал хийсэн байна. Иймд FE8665 цувралын дугаартай "Дае-Кал" эмийг хэрэглэхгүй байхыг анхааруулав.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
