УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулган өнөөдөр /2026.09.07/ 10:00 цагт эхэлнэ. 

Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. 

Өнөөдөр эхлэх ээлжит бус чуулганы хаалтыг есдүгээр сарын 14-нд хийхээр төлөвлөжээ.