ҮЙЛ ЯВДАЛ: МҮЭХ-оос салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудлыг танилцуулна
МҮЭХ-ны төв байрны хурлын танхимд
11:30 цагт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-оос боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын тэмцэл хөдөлгөөний үр дүн, гарсан шийдвэр, тохиролцооны хэрэгжилт, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөвт тусгах шаардлагатай асуудлуудын талаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын санал, байр суурийг танилцуулна.
Богд Хааны Ордон Музейн үзэсгэлэнгийн танхимд
11:40 цагт Эх хэлний өдөрт зориулан хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор Онход Ринчинсамбуугийн Отгонбаатарын эвхмэл бичгийн “Отгонбаатарын оролдлогоос” бие даасан үзэсгэлэнгийн нээлт болно.
АҮЭБЯ-ны хурлын танхимд
14:00 цагт Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын хэвлэлийн хурал болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
