Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:
- 24-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
- 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 27-нд Хэнтийн уулархаг нутгаар,
- 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар,
- 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 30, 31-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- Ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
- 24, 25, 29-нд нутгийн зарим газраар,
- 26, 28, 30-31-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч,
- Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -27...-32 градус,
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -21...-26 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус,
- бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 25, 29-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: 25, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, бусад хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 3-8 метр.
Агаарын температур: Хүйтний эрч бага зэрэг суларч, Яармаг-Сонгины орчмоор -31...-36 градус, бусад хэсгээр -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!