Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлын талаар танилцуулав. Энэ онд газар чөлөөлөх 408 төсөл, арга хэмжээг баталж, нийт 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх юм байна.
Тодруулбал
Авто замын болон ДЦС-ын ажлын хүрээнд газар чөлөөлөх байршлууд:
Нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж:
Харин Сэлбэ хот төсөлд 158 га талбайд нөлөөлөлд өртсөн нийт 2,206 нэгж талбараас 2,091 нэгж талбарыг 2024-2025 онд нөхөх олговортойгоор чөлөөлжээ.
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Ханын материал орчмыг орон сууцжуулах ажлын хүрээнд 213 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Нийт 12.6 га талбайд газар чөлөөлөлт үргэлжилж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 202 нэгж талбарыг чөлөөлөхөөс 165 нэгж талбарыг чөлөөлсөн бол нийт 10.3 га талбайд газар чөлөөлөлт хийгдэж байгаа аж.
Энэ онд газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөгийг зарцуулахаар батлаад байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!