Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл: Чи муу бялдууч ...!

Ч.Болортуяа
2014 оны 1 сарын 21
iKon.MN

 

Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа. Сар шинийн баяраар хурдан морь уяачдын цолыг гардуулан өгдөг. Тиймээс ч хорооны өнөөдөр хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал Уяачдад улсын цол өргөн мэдүүлэх тухай асуудал байлаа. 

Хурдан морины салбар хорооноос өнөөдөр нийт 19 уяачид улсын цол олгох асуудал оруулж ирсэн юм. 

Хэн хэнд цол олгох вэ гэсэн асуудалд хорооны гишүүд багагүй маргалдаад авлаа. 

Учир нь салбар хорооноос оруулж ирсэн 19 хүний дотор морь уядаггүй морины эзэд багтсанд Хотын дарга Э.Бат-Үүл болоод ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нар энэ асуудлыг нэг тийш нь болгохгүй бол Монгол наадам утга, уламжлалаа алдаж байна хэмээн бухимдахад хүргэсэн юм. 

Ц.Оюунгэрэл: Түрүүлсэн бөх нь биш спорт хороо, дэвжээ нь цол авч байгаа юм шиг харагдаж байна.

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ярихдаа “Өнөөдөр морь уясан хүн нь биш эзэн нь цол аваад байхаар түрүүлсэн бөх нь биш спорт хороо, дэвжээ нь цол авч байгаа юм шиг харагдаж байна. Одоо бид олимп, дэлхийн аваргын медаль авсан тамирчдын дасгалжуулагчдад шагнал өгөхдөө тус тамирчны өргөдлийг үндэслэж байгаа.

Тухайлбал, нэг тамирчинг таваас зургаан хүн дасгалжуулж байдаг. Гэтэл энэ олон дасгалжуулагчаас хэнд нь шагнал өгөх вэ гэдгийг гэрээ, өргөдөл зэргийг үндэслэж шийдэж байна. Тиймээс хурдан морьдын эзэд ч уяачидтайгаа гэрээ хийж хэн нь цол, шагналаа авах бичгийг үндэслэх хэрэгтэй байна” гэсэн юм. 

Хотын дарга Э.Бат-Үүл “Бид энэ хамжлагыг өөхшүүлэх хэрэггүй. Тэртээ тэргүй энэ 19 хүний хэн нь морь уядаг, уядаггүйг бүгд мэдэж байгаа. Төрийн шагнал, цолыг мөнгөөр худалдаж авч байгаа энэ үйл явдлыг таслан зогсоох хэрэгтэй” гээд тэрбээр 19 хүнээс Д.Бат-Эрдэнэ, Д.Хишигжаргал, М.Энхболд нарыг хасах санал гаргасан ч хорооны гишүүд энэ удаа журмаа даган 19 хүнд бүгдэд нь шагнал өгөх асуудлыг Ерөнхийлөгчид уламжлахыг дэмжлээ. 

Э.Бат-Үүл: Тэртээ тэргүй энэ 19 хүний хэн нь морь уядаг, уядаггүйг бүгд мэдэж байгаа.

Харин дараагийн удаагаас Хурдан морины салбар хороо тухайн хурдан морины уяач, эздийг салгаж өгч байх талаар журамд өөрчлөлт оруулах даалгавар авлаа. 

Ингэснээр өөрөө морь уядаггүй хэрнээ улсын цол авсан олон улстөрч, бизнесийнхэнд нэгэн дохио болсон болов уу. 

Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооны гишүүн Э.Бат-Үүл дээрх нэр бүхий хүмүүсийг хасах санаачлагаасаа үүдэн Н.Батсуурьтай “чи, би” дээрээ туллаа. /видеоноос үзнэ үү/

Хурдан морины салбар хорооны өнөөдөр оруулж ирсэн нэрсээс харвал морь уядаггүй эзэд гэхээр олны танил нэлээд хүн байна. Шар болгосон хүмүүсийг харна уу. 

Монгол Улсын Тод Манлай уяач цолоор /Улс бүсийн наадамд 10 түрүү эсвэл 20 айраг/

  1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Улсын Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ /25 морь түрүүлж, айрагдсан үүнээс дээд нас -14, бага нас -11/
  2. Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, Улсын Манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий /22 морь түрүүлж айрагдсан үүнээс дээд нас -13, бага нас -9/
  3. Завхан аймгийн Улиастай сумын уугуул Улсын Манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж /20 морь түрүүлж, айрагдсан үүнээс дээд 12, бага нас -8/
  4. Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул Улсын Манлай уяач Бэгзсүрэнгийн Содномцог /22 морь түрүүлж, айрагдсан үүнээс дээд 10, бага нас -12/
  5. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Улсын Манлай уяач Банзрагчийн Жанчив /22 морь түрүүлж, айрагдсан үүнээс дээд 10, бага нас -12/

Монгол Улсын Манлай уяач цолоор / Улс бүсийн наадамд 6 түрүү эсвэл 12 айраг /

  1. Төв аймгийн Баян сумын уугуул Миеэгомбын Энхболд 
  2. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Улсын Алдарт уяач Пүрэвийн Мэндбаяр
  3. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Улсын Алдарт уяач Дамбын Хишигжаргал
  4. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Улсын Алдарт уяач Галбадрахын Баттөмөр 

Монгол Улсын Алдарт уяач цолоор / Улс бүсийн наадамд 4 түрүү эсвэл 8 айраг /

  1. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Батчулууны Ерөөлт
  2. Дорноговь амйгийн Иххэт сумын уугуул Тогтохбуянгийн Лхасүрэн
  3. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Сумъяасүрэнгийн Ганзориг
  4. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Чимэддоржийн Ганзориг
  5. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Рагчаагийн Ооёо
  6. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Пүрэвдоржийн Алтансүх
  7. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Дайдийхүүгийн Баяраа
  8. Ховд аймгийн Дарви сумын уугуул Түвдэнхүүгийн Батцоож
  9. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Бандиагийн Баярсайхан
  10. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Нанжилцэрэнгийн Даш-Өлзий