Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын цаг үеийн мэдээллийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас хүргэлээ.
Тодруулбал өнөөдрийн 12:30 цагийн байдлаар орон нутгийн цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээллийг дараах байдлаар танилцуулав.
Архангай аймгийн Эрдэнэбулган, Хашаат сумын нутаг цасан шуургатай, Говьсүмбэр, Дархан-Уул, Төв аймгийн Сэргэлэн, Баянчандмань, Лүн, Баян, Эрдэнэ сумдын нутгаар бага зэргийн цас орж, цасаар шуурч байна.
Улсын болон орон нутгийн чанартай авто замд хаагдсан зам, даваа байхгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгааг мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!