Уншиж байна ...

Газын дэлбэрэлтэд өртсөн 13 давхар орон сууцны долоон давхрыг нураажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн.

Тухайн үед тус байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэж "Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" НӨААТҮГ байрыг буулгаж байгаа билээ.

13 давхар орон сууцыг буулгах ажлын явцын талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс "Өнөөдрийн байдлаар барилгыг нураах ажил зургаадугаар давхартаа буюу 70 хувьтай үргэлжилж байна. 

Иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгыг буулгах хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлнэ" гэж мэдээллээ.

Газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг есдүгээр сарын 5-наас буулгаж эхэлсэн юм.

Уг орон сууцны барилгыг нураах зардал ₮2.4 тэрбум, буцааж барихад 12.3 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоолол гарсан бөгөөд уг мөнгийг нийслэлээс гаргаж, шүүхийн шийдвэр гарсны дараа буруутай этгээдээр төлүүлэх аж. 

зураг