"Ажилтнаа сонсъё" эрчим хүчний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөн өнөөдөр болж байна.
Энэ үеэр Эрчим хүчний яамны хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Х.Бекболат дараах мэдээллийг өглөө.
2025 онд Монгол Улс нийт 997,023 айл өрхтэй байгаагаас 81.1 хувь буюу 809,229 өрх цахилгааны гэрээтэй, нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангагдаж байна. Үлдсэн айл өрхүүд бие даасан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байна.
Улсын хэмжээнд 2024 онд эрчим хүчний хэрэглээ 11.6 тэрбум кв.цаг болж жилд 5.9 хувийн өсөлттэй байна. Дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ 2024 онд 8.7 тэрбум кв.цаг болж өмнөх оноос 2.7 хувиар өсөж, нийт хэрэглээний 75.4 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангасан байна. Хэрэглээний 24.6 хувийг импортоор авсан нь өмнөх оноос 17 хувь өссөн үзүүлэлт аж.
Нийт импортолсон цахилгаан эрчим хүчний 1.5 тэрбум кв.цаг буюу 53.9 хувийг БНХАУ-аас үлдсэнийг ОХУ-аас импортолсон байна.
Цахилгаан эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийн:
Оргил ачаалал өвлийн улиралд гардаг. Өнгөрөн онд 1,655 МВт-д хүрсэн нь өмнөх оноос 19 МТв-аар өссөн үзүүлэлт аж.
Өвлийн их ачааллын үед суурилагдсан хүчин чадал хүрэлцээгүй, нөөц тоноглолгүй, болзошгүй аваарын нөхцөл ажилласан хэвээр байгаа буюу энэ өвөл ч мөн адил хүндрэлтэй байна гэв.
Энэ жил нэмэлтээр Бөөрөлжүүтийн станц, Сонгино дээр 80 МВт цэнэг хуримтлуур, Багануурт 50 МВт-ын батарей хуримтлуур, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 30 МВ-т-ын нарны цахилгаан станц, Хөвсгөл аймгийн 10 МВт-ын нарны станц, Чойжилбалсанд 50 МВт-ын шинэ дулааны станц, Тосонцэнгэлд 20 МВт-ын станц ажиллахаар байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!