Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Тамхинаас гаргах никотин орлуулах курс эмчилгээний үнэ 97,000₮- 2,160,000₮ байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, бодлогын зөвлөмжүүд, эрх зүйн орчныг шинэчлэх боломжуудын талаар өнөөдөр холбогдох байгууллагынхан хэлэлцлээ. 

Энэ үеэр танилцуулсан тамхины эмчилгээний талаар мэдээллийг хүргэж байна. 


Никитонгүй эмчилгээний үед Бупропион, Варениклин, Табекс цитизин зэрэг эм бэлдмэлийг түлхүү ашигладаг бол никотин орлуулах эмчилгээний үед хосолсон эмчилгээ хийдэг байна. 

Хосолсон эмчилгээ 

  • NRT наалт+богино хугацааны үйлдэлтэй бэлдмэл хавсрах нь нэг төрлийн бэлдмэлээс илүү үр дүнтэй 
  • NRT+ бупропион хавсрах нь бупропион дангаар хэрэглэснээс илүү сайн 
  • Варениклин+NRT хавсрах нь варенклин дангаар хэрэглэснээс илүү сайн 
  • Варениклин+бупропион SR хавсрах нь илүү хүнд хамааралтай хүмүүст үр дүнтэй 
  • NRT наалтыг өдөрт татдаг тамхины тоогоор тунг тохируулах нь стандарт тунгаас илүү сайн 

- Варениклин нь гэнэт тамхинаас гарахыг хүсдэггүй, чаддаггүй хүмүүст хэмжээг багасгахад тохиромжтой. 

- Варениклиныг өндөр тунгаар хэрэглэх нь оновчтой биш.

- Варениклиныг 6 сарын турш эмчлэх нь 12 долоо хоногийн эмчилгээтэй харьцуулахад сэтгэцийн хүнд өвчтэй тамхичдын дахилтыг бууруулдаг. 

- 24 долоо хоног нь никотин орлуулах эмчилгээний хамгийн оновчтой хугацаа байж болдог аж. 

Тамхины хамаарлын эмчилгээний үнэ /Никотин орлуулах эмчилгээ/
Бохь Цацлага Шахмал Хүлхмэл Наалт Бупропион Варениклин Табекс
30 ширхэг 40,000₮ хамгийн удаандаа 12 долоо хоногийн курс эмчилгээ 840 ширхэг 28 хайрцаг /30 ширхэгтэй/ 1,120,000₮  40,500₮ хамгийн удаандаа 12 долоо хоногийн курс эмчилгээ 29 цацлагын флакон 1,174,500₮ 45,000₮ хамгийн удаандаа 56 хоногийн курс эмчилгээ 33 хайрцаг /20 ширхэгтэй/ 1,512,000₮ 20,000₮ хамгийн удаандаа 12 долоо хоногийн курс эмчилгээ 108 хайрцаг /20 ширхэгтэй/ 2,160,000₮ 7ш-40,250₮ хамгийн удаандаа 12 долоо хоногийн курс эмчилгээ 25 хайрцаг /7 ширхэгтэй/ 1,035,000₮  30 шахмал 146,000₮ Хамгийн удаандаа 6 сарын курс эмчилгээ 180 ширхэг 6 хайрцаг /30 ширхэгтэй/ 876,000₮ 56 шахмал 912,500₮ Хамгийн удаандаа 6 сарын курс эмчилгээ 6.5 хайрцаг 912,500₮ 97,000₮ Хамгийн удаандаа 100 хоногийн курс эмчилгээ 1 хайрцаг /100ш/ 97,000₮

 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав