Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн төсвийг тодотгож урсгал зардалд нэг тэрбум, миддлинг тээвэрлэлт, угаарын хий мэдрэгч авах зэрэгт 13.4 тэрбумыг зарцуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн 2025 оны төсөвт 14.4 тэрбум төгрөгийн тодотгол оруулахаар тогтоолын төслийг боловсруулжээ.

Урсгал зардлыг нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа бол хөрөнгө оруулалтын зардалд 13.4 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн гол шалтгаан нь 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойг НЗД-ын орлогч танилцуулсан юм. Түүний танилцуулснаар миддлинг түлшний тээвэрлэлт, 32 мянган халаалтын зуух, 45 мянган өрхөд алсын зайн угаарын хий мэдрэгч суурилуулах шаардлагатай байгаа аж.

Уг асуудлыг НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар ирэх долоо хоногт дахин хэлэлцэхээр болов.

Энэ оны нийслэлийн төсвийг санхүүжүүлэх эх үүсвэрийг 5.7 их наяд төгрөгөөр баталж, татвар, татварын бус орлого, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн орлогоор бүрдүүлнэ гэж танилцуулж байсан юм.