Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай зээлийн бүтээгдэхүүнийг танилцууллаа
Монгол улсад нийт бизнес эрхлэгчдийн 37 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан бол жижиг, дунд бизнесийн түвшинд энэ үзүүлэлт 68 хувь, бичил бизнесийн түвшинд 90 хувиас давсан байна. Түүнчлэн ТОП 100 компаниудын 20 хувьд эмэгтэйчүүд удирдах албан тушаал хашдаг бөгөөд жижиг, дунд бизнесийн 80 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь тэдний эдийн засагт оруулж буй хувь нэмрийг тод харуулж байна.
Гэсэн хэдий ч санхүүжилт болон удирдлагын түвшинд эмэгтэй бизнес эрхлэгчид харьцангуй бага дэмжлэг авч байгаа гэсэн судалгаа байдаг. Жижиг, дунд хөдөлмөр эрхлэлтийн салбарын зээлийн ердөө 36.3 хувийг эмэгтэйчүүд авч байгаа нь санхүүгийн хүртээмжийн зөрүүг илтгэнэ.
Ийм нөхцөлд санхүүгийн салбарт олон жил тогтвортой, итгэлтэй үйл ажиллагаа явуулж буй Бичил глобус ББСБ нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой тусгай зээлийн бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулаад удаагүй байгаа билээ.
Энэхүү зээл нь бизнесийн гараагаа эхэлж буй болон үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буй эмэгтэй бизнес эрхлэгчдэд онцгой боломжийг олгох бөгөөд дараах онцлогтой:
- Барьцаагүйгээр тодорхой дүн хүртэл зээл авах боломж
- Шуурхай шийдвэрлэлт, хялбаршуулсан бичиг баримтын шаардлага
- Бизнесийн нөхцөлд нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөл
- Эмэгтэй бизнес эрхлэгчдийн хөгжлийг дэмжсэн онцгой хүүгийн хувь
Энэхүү тусгай зээл нь эмэгтэйчүүдийн бизнесийн хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангахад чиглэж, тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм. Бичил глобус ББСБ нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжиж, эдийн засагт эзлэх оролцоог нь өргөжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Бичил глобус ББСБ -н хувьд 17 жилийн туршлагатай хамт олон бөгөөд нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх чиглэлд зуршлаас хэвшил рүү аяныг хэрэгжүүлдэг. Уг аяны хүрээнд харилцагч хамтран ажиллагч байгууллагатай хамтран бодит оролцоотой нийгмийн асуудлуудад тэр дундаа хог хаягдал, хувийн хэвшил бүр анхны тусламжийн хайрцагтай байх, дугуйн зогсоолын асуудал гэх зэрэг маш олон асуудлуудад дуу хоолойгоо хүргэн уриалж явдаг хамт олон.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 70002020
Вэбсайт: www.bichilglobus.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
